АНУ Германаас цэргээ гаргана хэмээн сүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.11-нд нийтлэгдсэн

АНУ Германаас цэргээ гаргана хэмээн сүрдүүлжээ

АНУ Германаас цэргээ гаргана хэмээн сүрдүүлжээ

АНУ Германд байршуулсан олон мянган цэргээ эргүүлэн татна хэмээн сүрдүүлжээ. Герман улс нь Умард Атлантын цэргийн эвсэл буюу “Nato” байгууллагад ДНБ-ийхээ хоёр хувьтай тэнцэх мөнгийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаад АНУ эгдүүцэж байгаа аж.

АНУ-ын 35 мянга гаруй цэрэг, 17 мянган алба хаагч Германд байнга байршиж буй. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Германы канцлер Ангела Меркель тэдний хамгаалалтыг авсны хариуд хангалттай мөнгө төлөхгүй байна гэж бухимджээ. Энэ нь Европ дахь хамгийн том АНУ-ын цэрэг байршуулалт бөгөөд хүйтэн дайны үед Баруун Герман нь ЗХУ-тай нүүр тулах “Nato”-гийн хамгаалалтын эхний шугам болж байв. Гэвч сүүлийн үед Германтай цаашид холбоотон байх нь зөрчилтэй болж ирснийг албаныхан мэдэгдэх болжээ.

Варшав дахь АНУ-ын Элчин сайд Жеоржетте Мосбачер хэлэхдээ “Германаас цэргээ гаргаад Польшид байршуулах өөр нэг боломж бий” хэмээн ярьсан байна. Польш улс нь ДНБ-ийхээ хоёр хувийг цэргийн зардалд зарцуулах “Nato”-гийн өмнө хүлээсэн үүргээ тодорхой биелүүлдэг хэмээн тэрбээр жиргэжээ. Түүнчлэн АНУ-ын Дональд Трамп өнгөрсөн зургадугаар сард хэвлэлийн хурлын үеэр Польшид шинээр 1000 цэрэг байршуулахаар төлөвлөж буй бөгөөд Германд байршиж буй цэргүүдээс шилжүүлж магадгүй хэмээн мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Германы цэргийн албаныхан өнгөрсөн жил цэргийн нисэх онгоцууд засвар үйлчилгээ хангалттай хийж чадаагүйгээс нисгэгчид нь “Nato”-гийн тогтоосон хамгийн бага нисэх сургуулилтын нормд хүрч чадаагүйг анхааруулжээ. Германы батлан хамгаалахын зардал ДНБ-ийхээ 1,3 хувьтай тэнцэж байгаа аж. Гэхдээ Ангела Меркель цэргийн зардлыг 2024 он гэхэд ДНБ-ий 1,5 хувьд хүргэж нэмэгдүүлэхээ мэдэгджээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж