Оффшорчдын АНУ-д буй хөрөнгийг битүүмжилж, царцаана

Хуучирсан мэдээ: 2019.08.11-нд нийтлэгдсэн

Оффшорчдын АНУ-д буй хөрөнгийг битүүмжилж, царцаана

Оффшорчдын АНУ-д буй хөрөнгийг битүүмжилж, царцаана

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан билээ. Тэрбээр энэ асуудлаар сэтгүүлчид тодруулга өгөхдөө “Айлчлалын үеэр хамгийн чухал нь Авлигатай тэмцэх конвенцийн дагуу тодорхой ажлуудыг хамтарч хийх төлөвлөгөөтэй явсан. АНУ-аас эрх зүйн тусламж хүсэж, тодорхой санал гаргасан. Тодорхой үр дүнд хүрсэн гэж ойлгож болно. Үр дүн нь удахгүй гарах байх.

Оффшорын асуудлаар хуулийн хүрээнд хандсан байгаа. Авлигаар олсон гэдгийг нь тогтоосон, шалгаж байгаа хэргийн хүрээнд АНУ-д байгаа хөрөнгийг битүүмжлэх, Монгол Улсад буцаан олгох чиглэлүүдээр бид хамтарч ажиллаж байна” гэжээ.

Мөн тэрбээр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг эх оронд нь авчрах асуудлаар мөрдөх байгууллагууд ажиллаж буйг дуулгав.

Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсний дотор С.Төмөрбат шүүгчийн нэр багтсан билээ.

АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллартай саатуулагдсан тэрбээр Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч хэмээн шалгагдаж байв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж