Энэтхэгчүүд нэг өдөрт 220 сая мод тарьжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.11-нд нийтлэгдсэн

Энэтхэгчүүд нэг өдөрт 220 сая мод тарьжээ

Энэтхэгчүүд нэг өдөрт 220 сая мод тарьжээ

Энэтхэгийн засгийн газраас зарласан кампанит ажлыг дэмжин, сая гаруй хүн нэгдэн, өнгөрсөн Баасан гаригт 220 сая ширхэг мод тарьжээ. Тус улсын засгийн газраас хамгийн бохирдолтой мужид байгаль орчныг сайжруулахын тулд кампанит ажил зарласан аж. Санаачилгыг дэмжин Уттар Прадеш мужийн сурагчид, хууль тогтоогчид, төрийн албан хаагчид нэгдэн авто замууд, төмөр зам болон бусад газарт 16 төрлийн жимсний мод болон өөр төрлийн мод суулгажээ.

Нэг сая гаруй хүн хамтдаа 220 сая ширхэг мод тарих зорилгод оройн 17.00 цагт хүрсэн байна. Гэхдээ мод тарихаас илүү удаан хугацаанд арчилж, тордох нь гол асуудал гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Хүний гараар суулгасан моддын 60 орчим хувь нь л цаашид “амьдарч” ургадаг байна.

Энэтхэгийн газар нутгийн гуравны нэг нь ой, модтой гэдэг боловч хурдацтай өрнөж буй аж үйлдвэржилт, хүн амын тоо 1,3 тэрбумд хүрсэн зэрэг нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болжээ. Өмнө нь 2016 онд анх удаа кампанит ажил зарласнаар 50 сая мод суулгажээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж