Орост 50 мянга орчим хүн дахин жагсав

Хуучирсан мэдээ: 2019.08.11-нд нийтлэгдсэн

Орост 50 мянга орчим хүн дахин жагсав

Орост 50 мянга орчим хүн дахин жагсав

ОХУ-ын нийслэл Москва болон Санкт-Петербург хотноо шударга сонгууль явуулахыг шаардсан жагсаал Бямба гаригт болж, 50 мянга орчим хүн оролцжээ. Энэ удаа жагсагчид албан ёсны зөвшөөрөлтэйгөөр жагссан боловч цагдаа нартай мөргөлдсөний улмаас 130 гаруй хүн баривчлагдсан байна.

Жагсаалд 49900 хүн оролцсон гэж төрийн бус байгууллагаас мэдээлсэн боловч цагдаагийн газраас 20 мянган хүн гэж мэдээлжээ. Үүний зэрэгцээ Санкт-Петербург хотноо 80 хүн баривчлагдсан байна. Жагсагчид “Бидэнд сонгох эрх өг”, “Чи (Путин) биднийг хангалттай хуурсан” гэх мэт лоозон барин жагссан байна.

ОХУ-ын сонгуулийн хорооноос бие даан нэр дэвшсэн хэд хэдэн хүнийг хангалттай тооны гарын үсэг цуглуулаагүй гэх шалтгаанаар сонгуульд оролцохыг нь хориглосон юм. Үүнээс үүдэн сүүлийн хэдэн долоо хоног дараалан амралтын өдрүүдээр шударга сонгууль явуулахыг шаардсан жагсаал болж байна.

Өмнөх хоёр удаагийн жагсаалын үеэр цагдаа болон үндэсний аюулаас хамгаалахын ажилтнууд нийт 2000 орчим хүнийг баривчлан хорьсон юм. Тэднийг зөвшөөрөлгүй жагсаал хийж, олон нийтийг үймээнд турхирсан хэргээр яллажээ. Баривчлагдсан хүмүүсийн ар гэрийнхний мэдээлснээр олонх нь 30 хоног шоронд хорих ял сонсчээ.

ОХУ-д ирэх есдүгээр сард орон нутгийн удирдлагыг сонгох сонгууль болох юм.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж