Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.07.16-нд нийтлэгдсэн

Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

Энэ сарын 16-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдан авах санал иүүлсэн бөгөөд Монголбанк 1983.6 төгрөгийн хаалтын ханшаар 26.5 сая ам.доллар, 319.16 төгрөгийн хаалтын ханшаар 30.0 сая юань тус тус нийлүүлэв.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 6.7 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж