Циркчин М.Мягмарсайхан Улаан цутгалан хүрхрээ дээгүүр алхана

Хуучирсан мэдээ: 2019.08.11-нд нийтлэгдсэн

Циркчин М.Мягмарсайхан Улаан цутгалан хүрхрээ дээгүүр алхана

Циркчин М.Мягмарсайхан Улаан цутгалан хүрхрээ дээгүүр алхана

"Монголын циркийн нэвтэрхий толь" номд "Хамгийн өндөрт үзүүлбэр хийсэн жүжигчин" хэмээн тэмдэглэгдсэн уран бүтээлч М.Мягмарсайхан өнөөдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын "Улаан цутгалан" хүрхрээн дээгүүр утсан дээр алхахаар төлөвлөж байгаа билээ. Тэрбээр энэ удаа 25 метрийн өндөрт 65 метр урт төмөр утсан дээгүүр алхаж, тэнцвэрийн үзүүлбэр хийхээр бэлтгэж байгаа талаар мэдээлэл өгч байсан. Түүний үзүүлбэрийн аюулгүй ажиллагааг Циркийн сургуулийн багш Х.Ганболд, акробатчин А.Чүвсэнсэнгэ нараар удирдуулсан баг ажиллаж буй юм байна.

Энэ нь байгалийн үзэсгэлэнт орчинд чанга утасны үзүүлбэр хийх гэж буй Монголын анхны тохиолдол аж. Түүний энэ үзүүлбэр тоглолтыг олон улсад "skywalk", "highwire" хэмээн нэрлэдэг. АНУ болон Швейцарьт түгээмэл хөгжжээ.

М.Мягмарсайхан 2005 онд Швейцарь улсад 30 метрийн өндөрт хоёр краны хооронд 120 метр утсан дээр харанхуйд нуруундаа салют зүүж алхсан байдаг. Мөн энэ онд Германд циркийн орой дээрээс барилгын хооронд татсан өгсүүр 15-30 метрийн өндөртэй, 40 метр замыг чанга утсан дээгүүр туулжээ.

Циркчин М.Мягмарсайхан 2009 онд БНСУ-ын Сөүл хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Хан мөрний дээгүүр татсан 30 метр өндөр, 1000 метр урт утсан дээгүүр 12:55 минут гүйж, дөрөвдүгээр байрт шалгарч байжээ.

https://www.youtube.com/watch?v=jiEaUPBlYtI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж