“The Hu” хамтлаг Монгол Улсын соёлын элч боллоо

Хуучирсан мэдээ: 2019.08.11-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг Монгол Улсын соёлын элч боллоо

“The Hu” хамтлаг Монгол Улсын соёлын элч боллоо

“Хүннү” рок урсгалыг дэлхийд таниулж буй “The Hu” хамтлагийн дуунууд Billboard-ын жагсаалтад багтаж, “Шилдэг борлуулалттай хард рок дуунууд”-ын жагсаалтыг тэргүүлж байгаа билээ. Гадаад харилцааны яамнаас “The Hu” хамтлагийг Монгол Улсын Соёлын элчээр томилж, өчигдөр/2019.08.10/ өргөмжлөл гардуулсан байна. Энэхүү хүндтэй өргөмжлөлийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өгч, Монголын рок ертөнцийн үүд хаалгыг дэлхийд нээж өгсөн хамтлагийнханд талархал илэрхийлжээ.

Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж