Хятадад хар салхины улмаас 18 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.10-нд нийтлэгдсэн

Хятадад хар салхины улмаас 18 хүн амиа алджээ

Хятадад хар салхины улмаас 18 хүн амиа алджээ

Номхон далайд үүсээд буй "Лекима" нэртэй далайн хар салхи Тайваны хойд хэсэг болон Хятадын зүүн эрэгт хүрээд байна. Уг хар салхины улмаас тус улс ын Цаг уурын байгууллага түгшүүрийн улаан дохиод асаагаад байсан юм.

Хятадын зүүн эргийн Жежиань мужид хамгийн аюултай түвшинд буюу цагт 187 км хүрч ширүүсчээ. Уг хар салхины улмаас одоогийн байдлаар 18, хүн амь үрэгдэж, 14 хүн сураггүй алга болоод байгаа гэнэ. Мөн нэг сая орчим хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлжээ.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Тайвань дахь бүх нислэгүүдийг цуцалж, худалдаа үйлчилгээ, бизнесийн байгууллагууд хаалгаа барьсан байна. Хар салхины нөлөөгөөр хөрсний гулгалт болж, олон арван барилга байшин нурж, 66 мянган тариалангийн талбай сүйдсэн бөгөөд орон нутгийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.

Энэ удаагийн хар салхи нь 2014 оноос хойш БНХАУ-ыг дайран өнгөрөх хамгийн хүчтэй далайн шуурга болж магадгүй байна. Энэхүү хар салхи ирэх долоо хоног гэхэд Японд хүрэх төлөвтэй байгааг анхааруулжээ.

 

 

 

 

 

Эх сурвалж:REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж