Даваа гаригаас бороошино

Хуучирсан мэдээ: 2019.08.10-нд нийтлэгдсэн

Даваа гаригаас бороошино

Даваа гаригаас бороошино

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн нийт нутгаар борооших нь ээ. Тодруулбал, наймдугаар сарын 12-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
161
ХахаХаха
43
ЗөвЗөв
30
ТэнэглэлТэнэглэл
29
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж