- Цэнгэлд хүрээлэн: “Bramall Lane” цэнгэлдэх 32,609 хүний багтаамжтэй
- Дасгалжуулагч: Крис Уайлдер
- Багийн ахлагч: Билли Шарп
- Лигийн аварга: 1 удаа
- Цомын аварга: 4 удаа
- Холбоодын цом: 0
- Лига кап цом: 0
- Европын тавцанд үзүүлсэн амжилт: 0
Энэ жил премьер лигт өрсөлдөх доод лигээс гарч ирсэн 3 багийн нэг бол Шеффилд Юнайтед клуб. 130 жилийн түүхтэй Шеффилд Юнайтед клуб өнгөрсөн улирал чампионшип дивизиондоо дэд байраар шалгарч дээд лигт дэвшин гарч ирсэн. Шеффилд Юнайтед клуб хамгийн сүүлд 2006-2007 оны улиралд премьер лигт гарч ирсэн ч ердөө 10 хожил авч, хүснэгтийн 18-р байранд бичигдэн доош унаж байсан. Ер нь энэ баг байгуулагдсанаасаа хойш ХХ зууны эхний хагас хүртэл Английн хөлбөмбөгийн дээд лигт тогтмол өрсөлдөж байсан ч сүүлийн хагасаас тэдний амжилт тогтворгүйтэж тэр дундаа XXI зуун гарсаар ердөө гарын таван хуруунд багтахгүй тооны премьер лигт өрсөлдсөн байдаг.
Солилцоогоор 2 довтлогч авсан. Жижиг клуб гэхэд О.МкБурньед 20.0, Л.Муоссетэд 10 сая паунд зарсан. Энэ жил эдгээр залуус багийн ахлагч Б.Шарп болон шинэ цэрэг К.Робинсон нарын хамтаар клубын довтолгоонд тоглоно. Өөрөөр солилцоо хийгээгүй бөгөөд хамгаалалт болон дундын шугаманд өнгөрсөн улирлын бүрэлдэхүүнээрээ оролцоно. Ямартаа ч Саудын Арабын бизнесмэн эзэнтэй Шеффилд Юнайтед эздийн багт оруулах хөрөнгө оруулалтаас багийн ирээдүй ихээхэн хамаарах болов уу? Ирэх улиралд дээд лигт үлдэж чадвал том амжилт байх болно.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ