Английн премьер лиг хөшгөө нээлээ | News.MN

Английн премьер лиг хөшгөө нээлээ

Английн премьер лиг хөшгөө нээлээ

Английн премьер лиг хөшгөө нээлээ

Европын хөлбөмбөгийн шинэ улирал эхэлж байна. Өчигдөр Английн хөлбөмбөгийн премьер лигийн тоглолт Ливерпүүл болон Норвич клубуудын тоглолтоор “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн. Тоглолт 4-1 харьцаатай Ливерпүүл клубын ялалтаар өндөрлөсөн.

Тоглолтын 7 дахь минутанд гараанд гарч тоглосон Д.Оригийн довтолгоог эсрэг багийн хамгаалагч Ж.Ханлей таслах гээд өөрийн хаалгандаа гоол оруулсан. Энэ гоолоос 10-аад минутын дараа Ливерпүүл клубын довтлогч М.Салах мэдрэмж, ур чадвараа гайхуулсан нэгэн гоёмсог гоолын Р.Фирминьогийн дамжуулалтаар оруулснаар талбайн эзэд тоглолтыг 2-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Талбайн эздийн довтолгоо үүгээр дуусаагүй бөгөөд ван Дейк булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж гоол оруулсан бол Д.Ориги тоглолтын 42 дахь минутанд дахин нэг гоол оруулсан. Харин зочин багаас Финланд довтлогч Т.Пукки нэг гоол оруулсан. Энэ тоглолтонд Ливерпүүл клубын дхаалгач А.Бекер бэртэл авч талбайн орхисон бөгөөд энэ зун ирсэн Адриан тоглолтын үлдсэн хугацаанд хаалгаа манасан. Ийнхүү Монголын хөгжөөн дэмжигчдийн хамгийн ихээр шимтэн үздэг Английн хөлбөмбөгийн премьер лигийн шинэ улирал эхэллээ.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-10 202.9.42.41

театр бишдээ хѳшгѳѳ нээгээд байхдаа яахавдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж