Нийт нутгийн таван хувь гандуу байна

Хуучирсан мэдээ: 2019.08.10-нд нийтлэгдсэн

Нийт нутгийн таван хувь гандуу байна

Нийт нутгийн таван хувь гандуу байна

Цаг уурчид наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэйг мэдээлж байв.  Наймдугаар гарснаас хойш нийт нутгийн 70 орчим хувьд нь бороотой байсан нь зуншлага сайн байхад нөлөөлжээ. Тодруулбал нийт нутгийн 95 хувьд нь зуншлага сайн, таван хувь нь гандуу байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Тухайлбал, Баянхонгорын Богд, Шинэжинст, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Сант, Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сум багтжээ. Мөн Дундговийн Адаацаг, Баян-жаргалан, Өлзийт, Дорноговийн Хөвсгөл, Улаанбадрах, Сайншанд, Сүхбаатарын Түвшинширээ сумын нутагт бэлчээрийн ургамал тааруу ургасан, зуншлага сайнгүй, хур тунадас бага орж, гантай байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж