“Калашников” шинэ загварын цахилгаан машин танилцуулав

Хуучирсан мэдээ: 2019.08.10-нд нийтлэгдсэн

“Калашников” шинэ загварын цахилгаан машин танилцуулав

“Калашников” шинэ загварын цахилгаан машин танилцуулав

Москвад болсон “Такси” Евразийн олон улсын долдугаар форум дээр Оросын алдарт “Калашников” компани “OVUM” нэртэй цахилгаан машинаа танилцуулжээ.

"OVUM" загварын морины хүчин чадалтай мотортой уг автомашин нь гал түймэр, ослын үед дэлбэрэх аюул бага гэдгээрээ онцлог аж. Машины загварыг "Batman" киноноос санаа авч бүтээсэн бөгөөд такси үйлчилгээнд зориулсан хар, шар өнгө хосолсон "UV-4" загварыг ч мөн танилцуулсан байна. Өмнө нь цагдаа нарт зориулсан гурван дугуйтай, хаалгагүй загвараа мөн танилцуулж байв.

Энэхүү машины дээд хурд 80 км  цаг бөгөөд нэг удаа цэнэглээд 150 км хүртэл явах хүчин чадалтай юм байна. Нийт 650 кг жинтэй, 3,4 мерт урттай, 1,5 метрийн өргөнтэй уг авсаархан машин нь такси үйлчилгээ эрхэлдэг компаниудын сонирхлыг ихэд татаж байгаа аж.

Эх сурвалж:TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж