Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 11 хүн амь насаа алдсан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тэдний хоёр нь бага насны хүүхэд байжээ.
Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97.7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж осол аваар гарсан байна. Иймд зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймагт хяналт тавьж, орон нутгийн замд хурдыг 80 км цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50 мянган төгрөгөөр торгож, хоёр оноо хасдаг бол 120 км цагаас илүү хурдыг хэтрүүлж оролцвол мөн л 50 мянган төгрөгөөр торгож жолоо барих эрхийг зургаан сараар хасч байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ