Монголчууд эрт үеэс эхлэн шувууг туг сүлдэндээ тахин шүтэж, ахуй амьдралдаа гаршуулан ан авд ашиглаж ирсэн түүхтэй. Энэхүү уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Хуралдайн наадам”-ыг зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 17-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох уг наадмын үеэр шонхрын баяр, шонхор харцага сургагчдын тэмцээн, морьт харвааны УАШТ, сээр цохих тэмцээн, галын наадам, бий биелгээний үдэшлэг зэрэг олон сонирхолтой наадмууд зохиогдох аж.
Б.ЦЭЦЭГ