Голден Стэйт Уарриорс багийн тоглогч Леандро Барбоса багтайгаа дахин нэг жилийн гэрээг үзэглэжээ. Өмнөх улиралын плэй оффын тоглолтод чухал нөлөөтэй тоглосон тэрбээр нэг жилийн 2.5 сая ам.долларын гэрээ байгуулсан болохыг даваа гарагт баг албан ёсоор зарлажээ.
Тэрбээр одоо 32 настай бөгөөд өнгөрсөн улиралд 66 тоглолтод оролцохдоо 7.1 оноо, 1.4 самбараас бөмбөг авч, 1.5 оновчтой дамжуулалт гүйтцэтгэж байсан бол 2003-2010 онд Финикс Санс багт тоглож байхдаа оргил амжилтаа үзүүлж, шилдэг зургаадах тоглогчоор тодорч байлаа.
Эх сурвалж: www.mminfo.mn