ОХУ-ын Красноярскийн хязгаарын Ачинск хотын орчимд зэвсгийн агуулахад гал гарснаас хүчтэй цуврал дэлбэрэлтүүд болж, нэг хүний амь үрэгдэж, 13 хүн шархдаж, 16,000 хүнийг нүүлгэж шилжүүлсэн билээ. Уг үйл явдал даваа гаригт /2019.08.05/ болсон бол өчигдөр /2019.08.09/тус хотын ойролцоо дахин хүчтэй дэлбэрэлтүүд болсон тухай TASS агентлаг мэдээлжээ.
Одоогоор хүний амь нас хохирсон гэсэн мэдээлэл байхгүй байгаа ч 10 хүн шархдаж, хотын ойролцоох Каменка тосгоны байшин барилгуудын цонх хагарсан гэнэ.Тус тосгоны иргэдийг хил залгаа Малиновка тосгон руу нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Дэлбэрэлтийн шалтгаан нь зэвсгийн агуулах дээр аянга буусантай холбоотой бөгөөд тухайн үед агуулахын аянга зайлуулах систем ажиллаагүй гэж албаны хүмүүс мэдээлжээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ