Оюутан цэргүүд хээрийн бэлтгэлд

Хуучирсан мэдээ: 2019.08.10-нд нийтлэгдсэн

Оюутан цэргүүд хээрийн бэлтгэлд

Оюутан цэргүүд хээрийн бэлтгэлд

Хээрийн бэлтгэлд гарсан оюутан цэргүүд гранат шидэж, буудлага гүйцэтгэн, танк, хуягт тээвэрлэгчийн доогуур мөлхөж, гал түймэртэй болон саадтай газрыг туулж, отолт хийж, дайсныг олзлон,  модны мөчир ашиглан оромж барьж, нойтон модыг гал болгон асаасан гээд амьд гарах арга ухаан зэрэгт суралцсанаа өчигдөр /2019.08.09/ багш нартаа үзүүлж, хамгааллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар их,  дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтанд хамруулан, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж, эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй, оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Оюутан цэрэг” хөтөлбөр зургаан жилийн тэртээгээс хэрэгжих болсон юм.

Оюутан цэрэг сургалт нь эрчимжсэн сургалтаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшүүлэн цэргийн тангараг өргүүлдэг байна.

Эрчимжүүлсэн вакум сургалт нь 1 жилийн хугацаат цэргийн албаны сургалт, бэлтгэлийг 4 сарын хугацаанд багтаан оюутан сурагчдад мэдлэг, дадлага олгож  байгаагаараа онцлог юм. Энэ жилийн хувьд ҮБХИС-иас оюутан цэргүүдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байр танхим барьсан байна.

Энэ жилийн хөтөлбөрт 1000 гаруй оюутан цэрэг алба хааж байна. Харин өнгөрсөн таван жилийн хугацаанд 5000 гаруй оюутан энэхүү сургалтад хамрагджээ.

Өнөө жилийн хөтөлбөрийн нэг онцлог нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг залуусыг хамруулсан.

Хээрийн бэлтгэлд гарсан оюутан цэргүүдийн тулалдааны талбар дахь торгон агшнаас гэрэл зургаар үзүүлж байна.

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж