ОХУ-ын баруун хойд Архангельск мужид орших цэргийн баазад пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үеэр хөдөлгүүрт гал гарч, улмаар дэлбэрэн хоёр хүн газар дээрээ амь үрэгдэж, зургаан хүн шархадсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр /2019.08.09/ болсон уг ослын улмаас цөмийн эрчим хүчний таван мэргэжилтэн нь амь үрэгдэж, цэргийн алба хаагч болон энгийн иргэн гурван хүний бие их хэмжээтэй түлэгдсэнийг тус улсын төрийн өмчит Росатом компани өнөөдөр /2019.08.10/ мэдээлсэн байна.
Мөн уг дэлбэрэлтийн дараа цэргийн баазын ойролцоох хотод цацраг туяаны хэмжээ нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд мэдээлжээ. Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар, уг цэргийн баазаас ердөө 30 км-ийн зайд орших Северодвинск хотод цацраг туяаны хэмжээ богино хугацаанд огцом өсөөд буурсан гэнэ.
A hazmat team was checking the medical evacuation helicopter and its patients after it evacuated injured personnel from the explosion at a military site in Severodvinsk today, a short spike in background radiation was reported after the incident #Russia pic.twitter.com/5ABX3bdeAN
— CNW (@ConflictsW) August 8, 2019
Эх сурвалж: RT