Нэг айлаас болж, хороогоороо усанд автав | News.MN

Нэг айлаас болж, хороогоороо усанд автав

Нэг айлаас болж, хороогоороо усанд автав

Нэг айлаас болж, хороогоороо усанд автав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тэр орчмын айл өрх, гудамж талбай үерийн усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажилласан байна.

Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Амгалан” дулааны цахилгаан станцын баруун, зүүн талаар хийгдэх нийт 3,6 км нэг, хоёрдугаар үерийн хамгаалалтын сувагнаас одоогоор 2,7 км нь хийгдсэн байна.

Анх 2015 онд “Ардааган” ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн боловч зарим айлууд газраа чөлөөлөөгүй улмаас ажил удааширч, далангийн ажил одоог хүртэл бүрэн дуусаагүй байна.

“Ардааган” ХХК-ийн талбайн инженер Б.Батбаяр “Үерийн хамгаалалтын сувгийн ажил дөрвөн жил гацаж байгаа гол шалтгаан бол газар чөлөөлөлтийн асуудал байна. Газрын асуудал шийдэгдвэл бид ажлаа хийж дуусгахад бэлэн. Шаардлагатай зарим бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна” хэмээн ярилаа.

Хотын Захирагч С.Амарсайхан  “Хоёр хорооны айл өрх, гудамж талбай үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ орчмын суваг шуудууг татуулж, цэвэрлүүлээд усанд автсан айлуудын сувагчиллыг гаргаж, өөр энэ хавьд далан суваг гаргаж болох ямар нөхцөл боломж байгаа судалгааг Газар зохион байгуулалтын алба гарга.

Газраа чөлөөлөхгүй байгаа нэг айлаас болоод бүхэл бүтэн хоёр хорооны айл өрх усанд автаж, нийслэлийн далан сувгийн ажил хийгдэхгүй хэдэн жил ажил гацдаг байж болохгүй. Нэг айлын эрх ашгаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй. Газрын алба болон холбогдох байгууллагууд яаралтай газраа чөлөөлөхгүй байгаа айлуудын мэдээллийг гаргаж, энэ асуудлыг хууль дүрмийнх нь дагуу шийд. Аль болох ойлголцлын журмаар ярилцаж, ойрын хугацаанд газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Мөн энэ үеэр Хотын Захирагч албаны төлөөллийн хамтаар тэр орчмын газраар явж, айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцан, иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон юм. Иргэдийн зүгээс дөрвөн жил гацаж одоог хүртэл хийгдэж дуусаагүй байгаа үерийн хамгаалалтын сувгийн ажлыг урагшлуулах шаардлагатай байгааг онцолж хэлээд, энэ ажил хийгдэж дуусвал зуны улиралд үерт автахгүй, өвөлдөө халиа тошин үүсэхгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэдгийг хотын Захирагчид хэлж байв.

Түүнчлэн тэр орчимд байгаа олон нийтийн гудамж талбайд ил задгай хог шороо хаясан байсныг яаралтай цэвэрлүүлж, хүүхэд багачууд тоглох нийтийн эзэмшлийн талбай болгохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг чиглэл болгов.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-10 103.26.195.232

bair avaad ogoh heregtei

Avatar

Зочин 2019-08-10 203.91.115.44

Ниргэсэн хойно нь хашгирав гэж, Та нар хот суурин төлөвлөлтөө мэргэжлийн нүдэөр шинжлэх ухаанаар шийдээгүй авилга зоосны нүхээр шийдсэний гайг иргэд л амиараа төлж байна, нэг их худлаа цэцэрхээд хэрэггүй болов ууу одоо. Нэг их дарга царайлаад Амарсайхан одоо наад худал жүжгээ бол тэртэй тэрэнгүй УБ гамшгийн хот болсон.

Avatar

Зочин 2019-08-10 202.9.45.25

Undsen huuli buruutai

Avatar

Зочин 2019-08-10 66.181.182.142

tur tumur nuuree uzuul
tankaar dairaad gar

Avatar

Zochin 2019-08-10 24.46.98.145

Gazar choloolohgui bol,torgo,shuuhees duudah bichig og

Avatar

Зочин 2019-08-10 150.129.142.134

ДУУДЛАГА ХУДАЛДААГААР АВААГҮЙ БОЛ ЖИШИГ ҮНЭ ТОГТООГООЛ ХУСДАГ ХУУЛЬТАЙ БОЛ.

Avatar

Зочин 2019-08-10 174.192.10.125

Huluuruu tolgoi tolgoigooroo hul hiihiig l bidnii mongolchuud hunii erh gej oilgood BH shig bn.

Avatar

Зочин 2019-08-10 202.126.89.171

Нэг айлын хариуцлагагүй байдал бусад айлуудын эрх ашгийг хөндөж болохгүй шүү дээ. Төр төмөр нүүрээ үзүүлээд шууд нүүлгээч. Хохирлоо барагдуул.

Avatar

Бямбаа 2019-08-10 103.212.118.202

Хорлон сүйтгэгчид юм өиш үү? Баривчлахыг нь баривчлаад ачихыг нь ачаад төрийн төмөр нүүрийг үзүүлээч ээ! Сонгуулиар хэдэн санал хасагдаад юу болдог юм! Амьд явах баталгаа үеоиын даланг нь хийгээд өгөхөөр харин ч олон санал авна шдэ ккк

Avatar

С.Мэндбаяр 2019-08-10 64.119.18.219

Зөвшөөрөлгүй дураараа буучихаад бусдын эрх ашигт хүндрэл учруулбал хуулийн дагуу албадан нүүлгэх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-08-10 202.9.42.52

Хоер ерее байр тэр хавьд нь егеед хучээр нуулгээчээ олны эрх ашигаар шийдэж бай Гандагын айлуудыг бас хучээр нуулгэеээ умхий самхай бузар булай нь дэндлээ

Avatar

Зочин 2019-08-10 202.126.88.194

Наад айлгасан хохирлоо нэхэмжлээчээ

Avatar

Төв аймгийн мээр 2019-08-10 202.179.27.113

Уламжлалаа дагаж Төв аймгаас даргаа сонгоцгооё. Мөнхчулуун болж байна ш дээ.

Avatar

Зочин 2019-08-10 202.126.89.137

Тэр даварсан айлын хашааг трактордоод хусаж хяачээ..

Avatar

ИРГЭН 2019-08-10 202.179.24.115

ХОТОО ТӨЛӨВЛӨДӨГ УДИРДЛАГА БАЙСАН БОЛ ЗАМ, СУВАГ БАРИХ ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭХ ЁСГҮЙ БАЙСАН ЮМ. ХУВИЙН ӨМЧИЙН ГАЗРЫГ ХҮЧЭЭР БУЛААЖ БОЛОХГҮЙ Л ДЭЭ. ДУРААРААС БАРЬСАН БОЛОН ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭТЭЙ БОЛ НЭГ ӨӨР ХЭРЭГ.

Avatar

Зочин 2019-08-10 66.181.171.34

Төр чанга байх ёстой. Тэр нэг айлыг шүүхэд өгөөд тэгээд л хүчээр нүүлгээч. Тэгээд дуусаа. Дараагийн айлуудыг шүүхэд өгөх шаардлагагүй жишгээ бариад дахиад л хүчээр нүүлгэ. Тэгээд л бол оо.

Avatar

Зочин 2019-08-10 103.57.92.62

Бат-Vvлицйн чигчий хуруунд ч хvрч ажиллаж чадахгvй байна, энэ махан толгой. МАНд боловсон хvчин ажил хийж чадах хvн алга. Аль болох ойлголцож гэнэ vv, усанд автуулсан ганц айлыг гуйгаад суу даа.

Avatar

Зочин 2019-08-10 185.177.0.229

iim l ooriigoo bodson archaagui ailuud zunduu bgaa shuu dee. tur tumur nuuree haruulaad ter ailiig nuulgeh heregtei shuu dee.
neg ailaas bolj hotooroo suirmeergui l bna daa

Avatar

Зочин 2019-08-10 182.160.1.146

Ажиллаж байгаа хүмүүс нь арчаагүй байна. Газар чөлөөлөхгүй айлуудыг хотоос хөөх эрх нийслэлд байгаа ш дээ. Энэ үед хүний эрх ярьж гоншигнох шаардлагагүй

Avatar

Зочин 2019-08-10 202.126.89.247

Ажилаа хий л дээ газрын алба. Чөлөөлөх зөэдөө арга зам боломж байгаа ш дээ. 1 айлаас болоод ингэнэ гэж байхгүй. Хийе гэвэл 1 битгий хэл гудамжаар нь чөлөөлж болно.

Avatar

Bold o 2019-08-10 223.62.188.254

Bas l neg Hurelsuh shig end tend zuragaa tatuulaad hevleliihen daguulaad horoon dargiin ajil hiigeed yavah yum ..hotiin zahirahchiin alban tushaald jijigdej bn daa

Avatar

ө 2019-08-10 203.91.115.42

ямар амиа бодсон хөгийн айл вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж