Хойд Солонгос өнөөдөр хоёр пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2019.08.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос өнөөдөр хоёр пуужин харвалаа

Хойд Солонгос өнөөдөр хоёр пуужин харвалаа

Хойд Солонгос өнөөдөр /2019.08.10/ дахин хоёр пуужин Япон тэнгис рүү харвасан тухай дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж байна. Нутгийн зүүн хойд хэсэгт байрладаг Хамхын хотоос өглөөний 05.30, 05.50 цагуудад пуужингуудыг харважээ. Пуужингууд ойролцоогоор 400 км замыг туулсан байна. Ийнхүү тус улс нь ердөө хоёр долоо хоногийн хугацаанд таван удаа пуужингийн туршилт хийгээд байна.

Ийнхүү пуужингийн туршилт хийж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 11-р тогтоолыг зөрчиж буй явдал гэж “BBC” мэдээлжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун наймдугаар сарын 6-нд тактикийн шинэ залуурт пуужингуудын туршилтыг биечлэн удирдан явуулсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тактикийн залуурт хоёр пуужин 450 км орчим нисч, Япон тэнгист байгаа оножээ. Хамгийн сүүлд зургадугаар сард  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хоёр Солонгосын цэрэггүй бүсэд уулзан, цөмийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон юм. Энэхүү уулзалтаас хойш Хойд Солонгос нь таван удаа пуужин харваад байгаа ба эхний туршилт долдугаар сарын 25-ны өдөр болсон.

Пуужингууд харвасан нь “АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт хийж буйд өгч байгаа анхааруулга” гэж Ким Жон Ун туршилтын дараа мэдэгдсэн байна. Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилт маргааш буюу ням гаригт эхлэх бөгөөд одоогоор бэлтгэл ажлууд хангагдаад байгаа юм.

Эх сурвалж:BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж