Хийлдэг гудастай хөвж явсан хүүхдүүдийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.10-нд нийтлэгдсэн

Хийлдэг гудастай хөвж явсан хүүхдүүдийг аварчээ

Хийлдэг гудастай хөвж явсан хүүхдүүдийг аварчээ

Онцгой байдлын аврагчид Хяргас нууранд хийлдэг гудастай хөвж явсан бага насны хүүхдүүдийг аврарчээ. Тодруулбал, Хяргас нууранд амарч зугаалж явсан Улаанбаатар хотын харьяат Мөнхбатын Индра, Болорын Цэцээхэй нар зориулалтын бус хийлдэг гудсаар тоглож байгаад эргээс 200 метрийн зайтай хөвж явсан аж.

М.Индра нь дөрөв, Б.Цэцээхэй нь таван настай. Тэднийг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Анхбаяр, аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Адъяа нар шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж аварсан байна.

Үер усны улмаас гол, нуур цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч зугаалахдаа болгоомжтой байх, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж