Чингисийн талбай дээр Самсунгтай хамт

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

Чингисийн талбай дээр Самсунгтай хамт

Самсунг брэнд Монголчуудтай хамт наадан цэнгэх болно

Монгол улс, Улаанбаатар хот –2015 оны 11-р сарын 11-ны өдөр – Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой удахгүй тохиож жил жилийн наадам улам сайхан, улам их баяр хөөртэй болдог уламжлал энэ жил ч давтагдаж байна.

Энэ жил Самсунг брэнд Монголчуудтай хамт наадан цэнгэх болно. Самсунг брэнд Монгол хүн бүртэй өдөр бүр хамт байх “дотно” брэнд нь болохын тулд өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн энэ оныг дуустал үргэлжлэх “Өдөр бүр илүү сайхан” аяныг эхлүүлсэн билээ. Бүтэн жил үргэлжлэх уг аянд олон сонирхолтой, хөгжилтэй хөтөлбөрүүд багтаж байгаа бөгөөд түүний нэгэн оргил хэсэг нь “Самсунгтай хамт сайхан наадаарай” уриан доор баяр наадмын өдрүүдэд болж байна.

Харин 7 дугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн даалбаны өдөр “Өдөр бүр илүү сайхан амьдрал” уриатай гурван зуун залуусыг хамарсан флаш моб Чингисийн талбайд зохион байгуулагдсанаар Самсунг фестиваль албан ёсоор нээлтээ хийлээ. Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх рүү нэвтрэх тасалбар хамгийн ховор бараа болж хувирдаг. Олон мянган хүн тасалбар авч чадаагүй ч баярын уур амьсгалыг мэдэрч, наадмын хуушуур амсах зорилготой Төв цэнгэлдэхийг зорьдог. Тэгвэл энэ жилийн хувьд наадмын тасалбар авч чадахгүй бол яах вэ гэж айх хэрэггүй. Учир нь Самсунг Фестивалийн хүрээнд аварга том дэлгэцийг Чингисийн талбай дээр байрлуулж цугласан монголчуудад зориулан наадмын үйл ажиллагааг дамжуулж, цэнгэлдэхэд суугаа нэгнээс дутахгүй мэдрэмжийг мэдрүүлнэ. Үүнээс гадна гар барилдааны тэмцээн, хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт тэмцээн уралдаан болон олон сонирхолтой хөтөлбөрүүд Чингисийн талбай дээр зохиогдож Монгол түмнийг хөгжөөх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу. http://www.samsung.com/kz_ru/microsite/mongolia

 


Самсунг Электроникс компанийн тухай

Самсунг Электроникс ХХК хамгийн сүүлийн үеийн технологийн хувьслын чиглүүлэгч болж, телевиз, ухаалаг утас, таблет, камер болон бусад дижитал төхөөрөмжүүд, принтер, эм эмнэлгийн хэрэгсэл, сүлжээний систем, хагас дамжуулагч, LED шийдлүүдийн ирээдүйн хандлагыг тодорхойлж байна. Мөн манай компани цахим орон зайг ашигласан орон байрны ухаалаг удирдлагын систем, эрүүл мэндийн технологийн шийдлүүдэд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Бид 84 улс дамнасан салбар компаниуддаа 307,000 ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилийн нийт борлуулалт 196 тэрбум ам.долларт хүрээд байна. Бидний үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.samsung.com вэб хуудас болон global.samsungtomorrow.com албан ёсны блогоор зочлоорой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж