Цөмөрсөн газар траншейны байгууламж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Цөмөрсөн газар траншейны байгууламж байжээ

Цөмөрсөн газар траншейны байгууламж байжээ

Төрийн ордны зүүн тал буюу Сүхбаатар дүүргийн 8-р хороо "Монгол хэвлэх" ХХК-ийн эзэмшлийн хашаанаас энэ сарын 7-нд “хонгил” илэрч, тагнуул, цагдаа, онцгой, археологичид ажиллан, соёлын өв байж магадгүй гэж эрэл хийсэн ч юу ч олдсонгүй, харин траншейны нүх болох нь баталгаажжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлснээр уг нүх нь 10 метр урттай, 5 метр өргөнтэй, 4 талаараа байгалийн чулуун ханатай, шонгийн модоор эгнүүлж таазыг хийсэн, бохирын вааран хоолойтой, газарт 1 метр орчим гүн ус тогтсон траншейны байгууламж болохыг тогтоосон юм байна.

Ингэхдээ уг байгууламж нь хажуу талынх нь "Sentosa food court" нэртэй 2 давхар барилгатай нэг цаг хугацаанд баригдсан тус барилгын ус зайлуулах байгууламж байжээ.

Цөмөрсөн нүх нь эртний байгууламж уу, эсвэл зоорь, траншейн уу гэдгийг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллах хооронд нийгмийн сүлжээнд "Төрийн ордон руу шууд холбогддог нууц хонгил байж болзошгүй. Эсвэл эртний нэг туурь байх талтай" гэхчлэн таамаг дэвшүүлж, цуурцгаасан. Харин өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үндэсний аврах ангийн 4 хүнтэй баг орж доторх орчин, нөхцөл байдал, эрсдэлийг тодорхойлсоны дараа Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн археологич Г.Батболд, Ц.Буянхишиг нар орж ажилласнаар траншей болохыг баталгаажуулжээ.

Хэдхэн сарын өмнө айлын нохойг чоно гэж андуурсантай л адил зүйл болов уу даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж