ХУД-ийн Онцгой комисс бэлэн байдалд ажиллаж байна | News.MN

ХУД-ийн Онцгой комисс бэлэн байдалд ажиллаж байна

ХУД-ийн Онцгой комисс бэлэн байдалд ажиллаж байна

ХУД-ийн Онцгой комисс бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны наймдугаар сарын 06-ны өдөр 1 цаг орчим хугацаатай орсон дуу цахилгаантай аадар борооны улмаас үерийн нөхцөл байдал үүссэн юм. Үерийн голомтод тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 25 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, болзошгүй аюулаас 18 том хүн, 15 хүүхэд, нийт 33 хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, 3 айлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэн 1 айлын гражт орсон усыг соруулан шуурхай ажиллалаа. Үерийн улмаас 14-р хороо, Өлзийт хороололын авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайд үер бууж авто зам, явган зам эвдэрч лаг шавар , хог ихээр үүссэнийг  Хан-Уул Агро ОНӨААТҮГ-ын 6 хог тээврийн машин 2 ковш үйлчилгээний микро 42 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж автомашины зорчих хэсгийг нээлээ.

2019 оны наймдугаар 6-ны өдөр дүүргийн Онцгой комисс хуралдаж, үер усны үед ажиллах дэд ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулагдсан ба хур бороо ихтэй байгаа тул дүүргийн хэмжээнд ерөнхий эргүүлийг томилгоожуулан ажиллуулах, үерийн голомтын бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохион байгуулахыг холбогдох хэлтэс албан тушаалтанд үүрэг болгосны дагуу ажил үргэлжилж байна гэж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж