Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг ямар үндэслэлээр хорьсон шалтгаанаа анхан шатны шүүх байгууллагаас тайлбарлалаа.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Буяндорж, шүүгдэгч Г.Дамдиндорж, шүүгдэгч С.Баттулга, шүүгдэгч Д.Батжаргал, шүүгдэгч Ч.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүгч Б.Зориг хүлээн авсан. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. /Шүүгчийн захирамж ¹802, прокурор Ж.Сандагсүрэн нь Дүүргийн 2 дугаар прокурорын газарт шилжсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцох прокурорыг томилж ирүүлээгүй/
2. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. /Шүүгчийн захирамж 1128, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр "Иргэн Г.Буяндорж. С.Баттулга, Г.Дамдиндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа бөгөөд Г.Баттулгын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. 2015.05.11-ний өдрийн 11.00 цагт болох шүүх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,
3. 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж 1219, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Ц.Баасандорж “2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 9.00 цагт Ц.Баасандорж миний бие Дүүргийн эрүүгийн хэргийн анхан 2 дугаар шүүхэд Б.Вандансанги нарт холбогдох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Вандансангийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Б.Вандансанги нарт холбогдох шүүх хурал өмнө нь 6 удаа хойшилж байсан онц хүнд хэрэг шүүхэд ирснээс хойш 4 орчим сар болж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Г.Буяндорж нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2/959 тоот албан бичиг, шүүх хуралдааны зарын хамт ирүүлсэн”, мөн Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас шүүх хуралдаан хойшлуулах албан тоот бичиг ирүүлсэн,
4. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹ 1329, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр “Тус шүүхэд иргэн …С.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байгаа. Шүүхээс товлогдсон хурал 2015.6.3-ны өдрийн 09 цагт зарлагдсан байгаа боловч Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд зарлагдсан Монголын өмгөөлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хуралдаантай давхцаж байх тул хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн шүүх хурлыг боломжит хугацаагаар хуульд нийцүүлэн хойшлуулж өгнө үү” гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,
5. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹1413, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр "Иргэн С.Баттулгад холбогдох хэргийн шүүх хуралдаанд түүний хууль ёсны эрх ашиг, сонирхолыг өмгөөлөгч Г.Батбаяр миний бие өмгөөлөн оролцож байна. Шүүх хуралдаан 2015.6.15-ны 09.00 цагт эхлэхээр товлогдсон боловч Эрүүгийн байцаан шийгэх хуулийн 234.2 дахь хэсэгт заасныг үндэслэн товлосон цагтаа эхлээгүй нь миний дараагийн товлосон ажлын цагтай давхцаж, мөн хуулийн 241.2, 242.1 дэх хэсэгт заасантай нийцэх нөхцөл байдлыг бий болгож байна. 2015.06.15-ны 14.00 цагт Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд миний бие хуульчийн кредит цагийн бүртгэлийн сургалтанд зайлшгүй оролцох тухайг надад тус газраас мэдэгдэж, хэрэв бүртгүүлээгүй бол хуульчийн эрхийг цуцлах нөхцөл бүрдэж байгааг мэдэгдсэн тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,
6. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / шүүгдэгч Г.Дамдиндоржийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, "Монголын хуульчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Т.Сайнбаяр би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.Дамдиндоржийн хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалахаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Г.Буяндорж нарт холбогдох шүүх хуралдаан янз бүрийн шалтгаанаар олон удаа хойшилсон бөгөөд шүүх хуралдааныг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагт товлон хуралдуулахаар болсон. Гэтэл Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны хуралдаан нь өмгөөлөгч миний Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ө.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй "Кашмер холдинг" ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэлэлцэх шүүх хуралдаантай давхцаж байгаа тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэх
7. Шүүгдэгч Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарын өмгөөлөгч Д.Цэрэнханд "Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 11.00 цагт болох юм байна. Уг хуралдаанд өмгөөлөгч миний бие Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарын өмгөөлөгчөөр эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцоно. Гэтэл тус өдөр Р.Гэгээнчимэгийн нэхэмжлэлтэй Н.Энхмэнд, Б.Түвшинбаяр нарт холбогдох иргэний хэргийг хяналтын шатаар хянан хэлэлцэх хуралдаан Улсын дээд шүүхийн 7 дахь хурал болон зарлагдсан байна. Тус шүүх хуралдаанд өмгөөлөгч би хариуцагч Н.Энхмэнд, Б.Түвшинбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох юм. Иймд шүүх хуралдаан давхцсан нөхцөл байдлын харгалзан үзэж Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтүүд ирүүлсэн.
8. Шүүгч Б.Зориг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар зарилгаар Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр дэвшин ажиллах болсон тул 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 1337 дугаар захиармжаар шүүгч С.Батжаргалд хуваарилсан байна.
9. Мөн 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн шүүх хуралдаанд Шүүгдэгч Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нар шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний өмгөөлөгч Цэрэнханд өчигдөр аваарт орж биеийн байдал нь муу гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа, би өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байна тийм учраас шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн байна,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Сарантуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааныг шүүгдэгч нарын өмгөөлөгч нар олон удаа хойшлуулж байна. Шүүгдэгч нар манай үйлчлүүлэгчийн гэрийн гадаа очиж хаалга үүдэн дээр янз бүрийн юм нааж дарамттай байна. Ийм учраас өнөөдрийн шүүх хуралдаан хойшлох тохиолдолд шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорьж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна
Шүүгдэгч Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “…гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор”, 68.2.2 дахь хэсэгт заасан “…шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэлээр” шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 45 минутаас эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус авч шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан шүүгчийн 1601 тоот захирамж гаргасан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Олон нийттэй харилцах мэргэжилтэн
2015.07.15