ТЕГ 18001280, 106 дугаарын утсанд иргэд, ААН-ээс мэдээлэл байнга хүлээн авч байна | News.MN

ТЕГ 18001280, 106 дугаарын утсанд иргэд, ААН-ээс мэдээлэл байнга хүлээн авч байна

ТЕГ 18001280, 106 дугаарын утсанд иргэд, ААН-ээс мэдээлэл байнга хүлээн авч байна

ТЕГ 18001280, 106 дугаарын утсанд иргэд, ААН-ээс мэдээлэл байнга хүлээн авч байна

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно” гэж заасныг үндэслэн Тагнуулын ерөнхий газар иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээн авах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх  зорилгоор  2006 оноос тусгай дугаар 1800-1280 /энгийн утасны тарифтай/-аар үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Түүнчлэн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тагнуулын байгууллагын харьяалан шалгах гэмт хэргийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл авч, хамтран ажиллах тусгай дугаар “106” /үнэ төлбөргүй/ үйлчилгээг нэвтрүүлж байна.

Иймд та бүхэн тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, хүсэлт гаргах, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл өгөх бол 1800-1280, 106 дугаарын утсанд хандана уу.

Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АРД 2019-08-09 49.0.212.120

Хар тамхи, эрүүдэн шүүлт гээд энэ байгууллага юу л болоод байна даа. Захын дүүргийн мөрдөн байцаагч эрүүдэн шүүлт болохгүйг мэднэ. Ур чадвар дулимхан юм даа. Германы хуулийнхан хар тамхи тээвэрлэгчийг илрүүлэв. Манайх мэдэхгүй л хэвтэх нь байна. Улс орны минь сонсох чих, харах нүд гэж боддог байлаа. Хараа, сонсгол муудаж дээ.

Avatar

мгл 2019-08-09 122.201.24.129

хурцаас салаад овоо уургээ ухамсарлаж эхэлж байгаа бололтой тег

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж