Эмбер Хёрд шүүхийн хаалга татна

Хуучирсан мэдээ: 2015.07.16-нд нийтлэгдсэн

Эмбер Хёрд шүүхийн хаалга татна

Жүжигчин Жонни Деппийн гэргий Эмбер Хёрд Австралид хууль бусаар нохой авчирсан хэрэгт шүүгдэхээр болжээ. Шүүх хурал ирэх есдүгээр сарын 7-нд зарлагдсан байна.

Австралийн прокурорууд Эмбер Хёрдыг хууль бусаар Пистол Бүү нэртэй хоёр нохойг Австралид авчирснаар хуулийн хоёр зүйл заалтыг зөрчсөн гэж үзжээ. Тэрээр хоёр нохойг Австралид авчирахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байжээ. Австралид дээрх хэргүүдэд 10 жил хүртэл шоронд хорих, 100 мянгаас дээш авс.доллараар торгох шийтгэл ноогдуулдаг байна.

Австралийн хөдөө аж ахуйн сайд өнгөрсөн тавдугаар сард жүжигчин Жонни Деппэд хандан нохдоо нэн даруй буцаахгүй бол устгана хэмээн мэдэгдсэнээр энэ хэрэг дэлхийн анхааралд орсон юм.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж