Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

Сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа. Аргентины шигшээ багт энэ оны Пан Америкийн наадмын алтан медаль хүртсэн багийн бүрэлдэхүүний бүх тоглогчид багтжээ.

С.Эрнандесын багт багтсан ахмад тоглогч Л.Скола Аргентины шигшээ багийнхаа хамтаар 5 дахь удаагаа ДАШТ-д оролцох гэж байна. Тэр 2002, 2006, 2010, 2014 оны ДАШТ-д оролцохдоо 2002 онд дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан. Тэгвэл Ф.Кампаццо, М.Делиа болон Н.Лапровиттола нар 2 дахь удаагаа ДАШТ-д шигшээ багийнхаа хамтаар оролцож байгаа бол бусад 8 тоглогчид бүгд анх удаагаа дэлхийн аварга оролцоно.

Аргентины шигшээ багаас Хятадад болох ДАШТ-д оролцох урьдчилсан шатны тоглолтуудад Испаний Баскониа багт тоглодог довтлогч П.Гарино хамгийн шилдэг тоглолтоо үзүүлж 15 оноо дундажласан. Ийм тэрээр ДАШТ-д оролцох шигшээ багийнхаа эцсийн бүрэлдэхүүнд багтаад байна.

Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Төвийн тоглогч: М.Делиа, А.Каффарро
  • Довтлогч: Л.Скола, П.Гарино, Г.Дэск, М.Фьеллеруп, Т.Галлицци
  • Хамгаалагч: Н.Бруссино, Ф.Кампаццо, Н.Лапровиттола, Л.Ревидо, Л.Рилдоза

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж