Улсын харцага Д.Анар цолны баяраа хийж байна | News.MN

Улсын харцага Д.Анар цолны баяраа хийж байна

Улсын харцага Д.Анар цолны баяраа хийж байна

Улсын харцага Д.Анар цолны баяраа хийж байна

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Улсын харцага цолонд хүрсэн Д.Анарын шинэ цолны мялаалга наадам өнөөдөр /2019.08.09/Дорнод аймгийн Дашбалбар суманд болж байна.

Д.Анар 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан, 2016 онд Улсын начин цолонд хүрээд байсан юм. Тэрбээр энэ жилийн наадмын тавын даваанд Улсын начин Д.Амарсайхан, зургаагийн даваанд Улсын харцага Б.Бат-Өлзийтэй тунаж давснаар Улсын харцага цолонд хүрсэн.

Д.Анар харцага долоогийн даваанд түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболдтой мөн тунасан билээ.

Дорнод нутгийнхан харцага цолонд хүрсэн Д.Анарыг өнгөрөгч долдугаар сард “Зүүн бүсийн хурд 2019” наадмаар хүндэтгэн хүлээж авсан. Тэгвэл өнөөдөр түүний төрсөн нутаг Дашбалбар суманд шинэ цолны наадмыг зохион байгуулж, нутгийн ард түмэн өргөнөөр оролцож байна.

 

Гэрэл зургийг Н.ЭНХБАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хххх 2019-08-09 202.126.89.167

Хөвсгөлиин гаралтай байхшүү

Avatar

Зочин 2019-08-09 103.229.121.94

Ямар юмных нь цолны найр байх бэ дээ, зайлуул, шуналт бехчуудийн хоосон баярхуу хееруу гаруудыг хеергеж байж бэлэг сэлт цуглуулдаг тогтсон л арга ш дээ

Avatar

Зочин 2019-08-09 202.21.108.109

АНАРЫГ САЙН ХАР ЯГ ХУЖА ЦАРАЙТАЙ НӨХӨР БАЙНАЛЭЭ

Avatar

Зочин 2019-08-09 66.181.171.34

Салхи сөрөн давхисан онигор бор монголыг х***а гэдэг хэн гээшив ши? Харин ш шамайг сайн харвал жинхэнэ х***а царайтай байх шүү.

Avatar

Sunder 2019-08-09 51.15.106.67

. …………………..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж