Улсын харцага Д.Анар цолны баяраа хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Улсын харцага Д.Анар цолны баяраа хийж байна

Улсын харцага Д.Анар цолны баяраа хийж байна

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Улсын харцага цолонд хүрсэн Д.Анарын шинэ цолны мялаалга наадам өнөөдөр /2019.08.09/Дорнод аймгийн Дашбалбар суманд болж байна.

Д.Анар 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан, 2016 онд Улсын начин цолонд хүрээд байсан юм. Тэрбээр энэ жилийн наадмын тавын даваанд Улсын начин Д.Амарсайхан, зургаагийн даваанд Улсын харцага Б.Бат-Өлзийтэй тунаж давснаар Улсын харцага цолонд хүрсэн.

Д.Анар харцага долоогийн даваанд түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболдтой мөн тунасан билээ.

Дорнод нутгийнхан харцага цолонд хүрсэн Д.Анарыг өнгөрөгч долдугаар сард “Зүүн бүсийн хурд 2019” наадмаар хүндэтгэн хүлээж авсан. Тэгвэл өнөөдөр түүний төрсөн нутаг Дашбалбар суманд шинэ цолны наадмыг зохион байгуулж, нутгийн ард түмэн өргөнөөр оролцож байна.

 

Гэрэл зургийг Н.ЭНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж