Сүүлийн үед АНУ-д галт зэвсэг ашигласан аймшигт халдлагууд дуу дуугаа авалцан гарах болсон бөгөөд үүний хор уршгаар гэмгүй олон зуун иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс ард иргэд эрх баригчдад галт зэвсгийн хэрэглээг хязгаарлаж, холбогдох хууль тогтоомжоо чангатгахыг уриалж байгаа билээ.
Үүнийг эрх баригчдын чихэнд хүргэхийн тулд “TIME” сэтгүүл шинэ дугаарынхаа нүүрэнд халдлага болсон АНУ-ын 253 хотын нэрийг бичсэн байна.
Ингэхдээ тэдгээр хотуудын нэрний дунд “enough” буюу “хангалттай” гэдэг үгийг тод томруунаар дүрсэлсэн байна. Түүнчлэн шинэ сэтгүүлийн нүүрний зургийг твиттертээ нийтлэхдээ “Бид дотроосоо идэгдэж байна” хэмээх тайлбартайгаар нийтэлжээ.
Эх сурвалж: TIME
Холбоотой мэдээ