Чернобыльд ургуулсан тариагаар архи нэржээ

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Чернобыльд ургуулсан тариагаар архи нэржээ

Чернобыльд ургуулсан тариагаар архи нэржээ

Одоогоос 33 жилийн өмнө Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын улмаас тус бүс нутагт тэр чигтээ цацраг туяа тархсан тул 24 мянган жил хүн амьдрах боломжгүй гэж дүгнээд хаасан билээ.

Тэгвэл Британийн эрдэмтэд энэхүү хаалттай бүс  нутгийн ойролцоо үр тариа суулган туршсан ба тэрхүү тариагаа архи нэрсэн байна. Эрдэмтэд нутгийнхны уламжлалт аргаар нэрж гаргасан, бага зэрэг жимсний амттай уг архийг “Атомик” хэмээн нэрлэжээ. Чернобылийн бүсээс хураасан ургацаас бага хэмжээний цацраг идэвхт бодис илэрсэн ч архийг нэрэх явцад бүрэн цэвэршсэн гэдгийг эрдэмтэд баталсан байна.

Портсмутын Их сургуулийн профессор Жим Смитийн санаачилгаар ийм архийг Украины “Chernobyl Spirit Company” компанид бөөнөөр үйлдвэрлэж, олсон ашгийн 75 хувийг орон нутгийн хөгжилд зориулахаар төлөвлөжээ. Украин болон Их Британийн хамтарсан эрдэмтдийн багийнхан 2019 оны эцэс хүртэл дор хаяж 500 шил архи үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа ярьсан байна.

Сүүлийн жилүүдэд энэхүү бүс нутаг нь сонин содон зүлйд дурлагч жуулчдын хамгийн их зорин ирдэг газруудын нэг болоод байгаа ба Украины хамгийн их жуулчин хүлээн авдаг газар болж чаджээ. Өнгөрсөн жилд л гэхэд 60 мянган хүн Чернобылийг үзэж сонирхохоор Украин улсад ирсэн гэсэн тоо баримт байгаа юм.

Эх сурвалж:GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж