Монголын хөлбөмбөгийн холбооны хамгийн өргөн цар хүрээтэй тэмцээн болох “Холбооны цом”-ын шөвгийн наймын тоглолтууд энэ долоо хоногт болж, хагас шигшээд өрсөлдөх багууд бүрэн тодорлоо.
Холбооны цомын хагас шигшээд өрсөлдөх сүүлийн эрхийг “Эрчим” клуб авчээ. “Дэрэн”-г хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:2-оор хожсон “Эрчим” цааш медалийн төлөө тоглох эрхтэй болсон байна.
Холбооны цомын 2018 оны аварга “Атлетик 220” “Хоромхон”-г хоёр тоглолтод хожиж, хагас шигшээд үлдсэн. Мөн “СП Фалконс”, “Хангарьд” клубүүд цааш өрсөлдөх эрхээ аваад байсан юм.
Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Холбооны цом”-ын хагас шигшээд “Хангарьд” – “СП Фалконс”, “Атлетик 220” – “Эрчим” багууд учраа таарлаа.Тоглолтууд ирэх есдүгээр сард болно.
Холбоотой мэдээ