Төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв

Төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус төслийн гуравдугаар ажлын хэсгийн ээлжит хуралдаан  өнөөдөр болж, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны явц, үр дүнг ярилцаж, цаашид ямар төлөвлөгөөний дагуу ажиллах талаар хэлэлцлээ.

Тус ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг төлөвлөх, цогц байдлаар хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны баг”-ийг байгуулан ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд  иргэд, олон нийтэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн-Монгол Олон улсын байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, Жайка Олон улсын байгууллагатай хамтран ‘Бэлэн бай’,  “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцийг боловсруулан бүс нутгийн хэмжээнд сургалт, сурталчилгааг зохион ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж