Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Челси клуб
  • Цэнгэлд хүрээлэн: “Stamford Bridge” 41,631 хүний багтаамжтай
  • Дасгалжуулагч: Фрэнк Лампард
  • Багийн ахлагч: Сесар Аспиликуэта
  • Лигийн аварга: 6 удаа
  • Цомын аварга: 8 удаа
  • Холбоодын цомын аварга: 4 удаа
  • Лига кап цом: 5 удаа
  • Европын тавцанд үзүүлсэн амжилт: Аваргуудын лиг 1, Европа лиг 2, супер цомд 1, цомтой багуудын цомд 2 удаа түрүүлсэн

Челси клуб гэвэл дасгалжуулагч Ж.Моуриньогийн хамтаар Ж.Терри, Ф.Лампард, Д.Дрогба, П.Чех, Э.Коул гэсэн тоглогчид дуурсагдах ёстой. Орос тэрбумтан А.Абрамовичийн бий болгосон Челси клубын мандан бадралын он жилүүд энэ л эрхмүүдтэй холбогдоно. Учир нь А.Абрамович Английн дундаж багийг худалдаж авснаар дээрх эрхмүүдийн хамтаар шинэ багийг босгож Англи болон Европын дэвжээнд амжилт үзүүлсэн. Харин өнгөрсөн улиралд Итали мэргэжилтэн М.Сарригийн удирдлага дор лигтээ 3-р байранд орж, Европын тавцанд Европа лигийн цомтой өндөрлүүлсэн. Ирж буй улирал бол тус клубын хувьд нэлээдгүй хүндхэн байх болов уу? Челси клубын хөгжөөн дэмжигчдийн хувьд энэ зун дасгалжуулагчаар экс Челсигийн тоглогч, клубынхээ бүх цаг үеийн мэргэн бууч Ф.Лампард ирсэн ч баг нь солилцоонд оролцох эрхгүй болсон. Шинэ тоглогчдоор хүчээ сэлбэж чадаагүй Челси клубын хувьд мөн Ф.Лампардын хувьд том шалгуур ирж байна.

Багт 2018-2019 онд Реал Мадридаас авахаар тохиролцож зээлээр ирсэн М.Ковачич болон өнгөрсөн өвлийн солилцоогоор Германы Боруссиа Дортмунд клубээс ирсэн К.Пулишич гэсэн тоглогчдоос өөр шинэ хүнээр хүч сэлбээгүй. Харин зөрүүлээд багийн лидер Э.Азар Реал Мадрид руу, экс багийн ахлагч Т.Кэхилл Кристал Палас руу, хамгаалагч Д.Луиз Арсенал руу, О.Аина Торино клуб руу явсан. Англи төвийн хамгаалагч Т.Кэхиллийн хувьд багтаа эзлэх байр сууриа нэгэнтээ алдаад байсан бол Д.Луиз өнгөрсөн улирал М.Алонсо, А.Рюдигер, С. Аспиликуэта, Д.Заппакоста нарын хамтаар тогтмол гараанд гарч тоглосон. Энэ зун багаа орхисон тоглогчдоос Э.Азар болон Д.Луиз нарын орон зай магадгүй ирэх улирал багт үгүйлэгдэж болох юм. Шилдэг тоглогчдоо явуулсан Челси клубыг Ф.Лампард дасгалжуулагч хэрхэн удирдахыг харах л үлдэж байна. Магадгүй ирэх улирал аваргуудын лигийн эрхийн гадна үлдсэн байвал гайхах зүйлгүй болов уу?

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж