Сагсчин О.Дөлгөөнийг наймдугаар сарын 12-нд сүүлчийн замд нь үднэ

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Сагсчин О.Дөлгөөнийг наймдугаар сарын 12-нд сүүлчийн замд нь үднэ

Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөнийг наймдугаар сарын 12-ний өглөө 05.40-9.00 цагт “Этүгэн” их сургуулийн спорт заалнаас сүүлчийн замд нь үднэ. Талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь наймдугаар сарын 3-нд Сүхбаатарын талбайд сүүлчийн замыг нь гэрэлтүүлж, түүнийг дурсан санах зул өргөх ёслолыг зохион байгуулсан билээ.

Зул өргөх ёслолд талийгаачийн тоглогчийн 17 дугаартай зул эгнүүлэн өрж, 1000 зул өргөсөн байна. Талийгаачийг үдэх ёслолын талаар дасгалжуулагч багш О.Баярцогт ярихдаа “Талийгаачийн маань ар гэрийнхэн чандрыг нь аваад эх орондоо ирсэн байгаа. Монголын шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөнийг сүүлчийн замд нь үдэх ёслол энэ сарын 12-ний өглөө 05.40-9.00 цагт “Этүгэн” их сургуулийн спорт зааланд болно” гэдгийг хэлсэн юм.

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй тамирчин О.Дөлгөөн нь удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр, долдугаар сарын 28-нд хорвоог харамсалтайгаар орхин одсон билээ. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, багийн дасгалжуулагч, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж