Ж.Батзандан мөнгө угаах байтугай цамцаа ч угааж чаддаггүй

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан мөнгө угаах байтугай цамцаа ч угааж чаддаггүй

Ж.Батзандан мөнгө угаах байтугай цамцаа ч угааж чаддаггүй

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өөрийнх нь тайлбараар бол тэрбээр мөнгө угаах нь байтугай цамцаа ч олигтой угааж чаддаггүй нэгэн аж. МАНАН-гийн сөрсөн базаанаас болж, энэ мэтчлэн хэл аманд өртөөд байна гэж тодотгов.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй холбоотой асуудлаар Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хандан хүсэлт тавьсан байсан бөгөөд ирүүлсэн хариунд үндэслэн УИХ-ын нэр бүхий найман гишүүн авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 30 хувийн зээл гаргаж, мөнгө хүүлсэн байна гэж мэдэгдсэн. Эл мэдээлэлтэй холбоотойгоор мөнгө хүүлэгч хэн бэ гэдгийг тодруулах ажиллагаа үргэлжилсэн ч нэр холбогдсон хууль тогтоогчид эхнээсээ үгүйсгэж эхлэв. Хуулийнхан мэдээллээ ил тод болгож, дуулианыг хагалахгүй бол хэнийх нь ярианд итгэж үнэмшихийг хэлэхэд бэрхтэй боллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж