АНУ Оросын иргэнд 20 жилийн ял төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

АНУ Оросын иргэнд 20 жилийн ял төлөвлөжээ

АНУ Оросын иргэнд 20 жилийн ял төлөвлөжээ

АНУ-ын эрх баригчид ОХУ-ын иргэн Владимир Кузнецовыг экспортын тусгай зөвшөөрөлгүйгээр ОХУ руу галт зэвсэг болон холбогдох бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдсан хэрэгт буруутган баривчилжээ. Өдгөө 58 настай Кузнецов нь Оросоос АНУ-д очсон, Америкийн иргэн Марина Маллертэй гэрлэсэн бөгөөд АНУ-д байнга оршин суух ("ногоон карт") зөвшөөрөлтэй аж.

Кузнецовыг Пенсильвани мужид саатуулж, Нью-Йоркийн Зүүн дүүргийн холбооны шүүхэд шилжүүлжээ. Магистратын шүүх түүнийг 75 мянган ам.долларын барьцаагаар сулласан байна. Кузнецов 2011 онд В1/В2 ангиллын визээр АНУ-д ирсэн бөгөөд Бруклиний Кони-Айлендад амьдардаг аж. Шүүхэд тайлбар өгөхөд нь түүнд ахмад дайчин Валерия Глейх орчуулга хийж тусалсан байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мөрдөн байцаагч Жимми Сепеда шүүхэд мэдэгдэхдээ, Кузнецов ба түүний хамтрагчид 2017 оны хоёрдугаар сараас өнөөг хүртэл Америкийн компаниудын лицензтэй бүтээгдэхүүнүүдийг интернетээр дамжуулан олж авсан гэжээ.

Сепедийн мэдээлснээр, тэрбээр бараагаа гэрийнхээ хаягаар хүлээн авч, улмаар ОХУ руу илгээдэг байсан аж. АНУ 2017 оны тавдугаар сарын 22-ны өдөр 1,662 ам.долларын үнэтэй AICS AX MKII винтовын эд анги, Mauser 98 винтовын Timney Sportsman гох, 375 калибрын винтов, винтовын магазин болон бусад холбогдох бүтээгдэхүүн агуулсан тээшийг шалгасан байна. Шалгалтын явцад Кузнецов дээрх зүйлсийг экспортлох ямар ч зөвшөөрөл хүсээгүй болох нь тогтоогджээ.

Тэрбээр илгээмжээ ОХУ-ын иргэн Вадим Новиковын нэр дээр хаяглан явуулдаг байсан аж. Кузнецов илгээмж дээрээ "багаж, спорт хэрэгсэл, цэвэрлэгээний тоног төхөөрөмж" гэж бичсэн байсан ч винтовын талаар дурдаагүй байна.

Мөрдөн байцаалтын явцад Кузнецов Америкийн хоёр компаниас лицензтэй бараа бүтээгдэхүүнийг 2017 оны 3, 4-р сард худалдаж авсан нь тогтоогджээ. Мөн 2017 оны долдугаар сарын 2-ны өдөр, 2018 оны дөрөвдүгээр сард тус тус ОХУ руу илгээмж явуулсныг тогтоосон байна. АНУ Кузнецовт 20 жилийн хорих ял, сая хүртэл ам.долларын торгуулийн ял төлөвлөжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж