АРАВТ: Зимбабве улсын морьт цэргүүд оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

АРАВТ: Зимбабве улсын морьт цэргүүд оролцоно

АРАВТ: Зимбабве улсын морьт цэргүүд оролцоно

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас тав дахь жилдээ зохион байгуулж буй олон улсын морин цэргийн наадам Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд ОХУ, Монгол, Киргиз, Казахстаны баг оролцсон бол БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улсаас төлөөлөгчид ажиглагчийн үүргээр оролцсон.

Энэ удаагийн “Аравт” уралдаан Төв аймгийн нутаг Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон бөгөөд Зимбабве улсын Зэвсэгт хүчний Морьт хорооны захирагч хорооны дарга, дэд хурандаа Киростофер Муфа сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр Монголд улсад анх удаа ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цэргийн хүний биелүүлж болох тэсвэр хатуужил, эр зориг, мохошгүй сэтгэлийг шалгасан даалгаварууд байсныг онцолсон байна.

“Манай Зэвсэгт хүчний удирдлагууд уралдаан хэрхэн явагдаж байна гэдгийг судлаад ир гээд явуулсан. Шийдвэрийг мэдээж би гаргахгүй. Гэхдээ цаашид алба хаагчдаа оролцуулах ёстой гэсэн зорилго, хүсэл эрмэлзлэл дүүрэн байна. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй. Ямар ч байсан оролцоно. Зимбабве нь Английн колони байсан улс. Англичууд морьт цэрэгтэй ирж, манай улсыг эзэлж байсан түүхтэй. Харин 1980 онд Зимбабве тусгаар тогтнолоо зарласнаас хойш англичуудаас орж ирсэн морьт цэргийг үргэлжлүүлэн авч үлдсэн юм. Манай улсын Зэвсэгт хүчин адууг үйл ажиллагаандаа их өргөн хэрэглэдэг. Бүр ард түмнээсээ ч илүү хэрэглэдэг” гэж Киростофер Муфа хэлжээ. Тэрбээр Монгол Улсад дахин дахин зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд оролсоны гаднын төлөөлөгчид өнөөдрөөс нутаг буцаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж