"Талст ширээт" ХХК-аас болж, яармагийн зам үерт автсан | News.MN

"Талст ширээт" ХХК-аас болж, яармагийн зам үерт автсан

"Талст ширээт" ХХК-аас болж, яармагийн зам үерт автсан

"Талст ширээт" ХХК-аас болж, яармагийн зам үерт автсан

Улаанбаатар хотод жилд 700 орчим барилга байгууламж баригддаг. Жилд баригдаж буй барилга байгууламжид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж, зөвшөөрөлгүй бол үйл ажиллагааг нь зогсоон хариуцлага тооцох үүрэгтэй. Наймдугаар сарын 5-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Яармаг дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан нь “Талст ширээт” компани Богд уулаас урссан үерийн усыг зайлуулах шугам хоолойг хааж барилга барьсантай холбоотой. Эл асуудлаар өнөөдөр /2019.08.09/ Нийслэлийн мэргэжлийн  хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газраас мэдээлэл өгөв.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖСНЭЭР АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ГАЗАР ДЭЭР НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан барилга байгууламжид хяналт тавьж ажиллаж, хариуцлага тооцоогүй тод жишээ нь “Талст ширээт” компани. Тус газар үерийн усыг зайлуулах шугам хоолойг хааж, барилга барьснаас болж, авто зам, явган хүний зам үерт автсан. Өмнө нь Яармаг орчимд их хэмжээний үер болж байгаагүй аж. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаанд торгуулийн болон үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авдаг ч төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал дээрх нөхцөл байдлыг үүсгэхэд хүргэсэн гэв. Иймээс төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.ГАНТУЛГА:

-Мэргэжлийн хяналтын байгууллага Зөрчлийн тухай хуулийн дагуу хяналт, шалгалт хийдэг. Хуулийн заалтын дагуу арга хэмжээ авсан эсэхийг прокурорт хянуулж, албан даалгавар авдаг.

Зөрчлийн тухай хууль гарснаар эерэг, сөрөг хоёр талтай. Энэ хууль гарахаас өмнө мэргэжлийн хяналтын байгууллага төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу газар дээр нь арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоодог байсан. Гэтэл одоо ийм эрх байхгүй.

Прокурорт мэдэгдэж, зөвшөөрөл авсны дагуу л бид үйл ажиллагааг нь зогсоох эрхтэй сөрөг заалтуудтай болсон. Зөрчлийн тухай хуульд аж ахуй нэгж байгууллагад арга хэмжээ авах хуулийн хориг байхгүй. Торгуулийн арга хэмжээ авдаг. Барилгын тухай хууль зөрчсөн бол 5-10 саяын торгуультай. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тавдугаар сарын 21-ны өдөр “Талс ширээт” компанид шалгалт хийж, зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон. Тус компанийг үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон нь нийслэлийн шинэ төр захиргааны байгууллага баригдаж буйтай холбоотой байсан. Энэ асуудлыг шийдэгдтэл үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ тухай албан тоо бичгийг ч холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Дараа нь зургадугаар сард тус газарт гүйцэтгэлийн хяналт хийхэд үйл ажиллагаагаа явуулж байсан тул цахилгаан, дулаанаар хязгаарлах албан тоотыг Улаанбаатар цахилгаан түгээх станцад хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй. Хэрэв цаг тухайд нь энэ асуудлыг шийдсэн бол дээрх асуудал үүсэхгүй байсан. Ер нь бол мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг бусад төрийн байгууллагууд дэмжиж ажиллах хэрэгтэй.

ҮЕР УСНЫ 33 УДААГИЙН ДУУДЛАГА ИРЖ, АВТО ЗАМ, АЙЛ ӨРХ УСАНД АВТЖЭЭ

Наймдугаар сарын 5-6-нд усархаг бороо орсноос үүдэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Өлзийт хорооллын орчим, Баянзүрхийн товчоо, Налайх дүүрэг орчмын айл өрхүүд усанд автсан зэрэг нийт 33 удаагийн үер усны дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Тэр тусмаа Яармаг дахь  Наадамчдын гудамжны авто зам усанд автаж, зөрчилтэй дөрвөн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг холбогдох албаны хүмүүс түр хугацаанд зогсоосон гэж НОБГ-ын Тэргүүн дэд дарга Н.Нямхорлоо хэлэв. Тэрбээр "Усархаг борооны улмаас зөвшөөрөлгүй газар буусан үерт автсан айл өрх байгаа. Гэхдээ хүний амь нас эрсдээгүй. Нийслэлийн онцгой байдлын газарт үер усанд осолдсон дуудлага одоогоор бүртгэгдээгүй" гэлээ.

УСАНД АВТСАН АВТОЗАМУУДЫН УСЫГ ЗАЙЛУУЛЖ, ЛАГ ШАВРЫГ НЬ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА

Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас И-март худалдааны зүүн талын авто зам, Баянмонгол хороолол, Дарь-Эхийн дунд гол, АПУ ХХК, Гэгээнтэн хотхоны уулзвар, Хүннү малл орчим, Долоонбуудал, Нарны гүүр, 25 дугаар эмийн сан, Вокзал, Богд-Ар хорооллын нүхэн гарц, авто зам усанд автжээ.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.ИНДРА: 

-Ус хуримтлагдсан автозамуудад холбогдох байгууллагуудтай хамтран ус соруулах, лаг шаврыг нь цэвэрлэх ажлыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогоор нийт гарсан хохирлын хэмжээг судалж байна.

Хамгийн их анхаарал татаж буй нь Улаанбаатар хотыг шинэ нисэх онгоцны буудалтай холбосон наадамчдын замд ус хуримтлагдсан асуудал үүссэн.

Хоёр аж ахуй нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж үерийн ус хуримтлагдсан. Нисэх Яармагийн зам нь ус зайлуулах долоон хоолойтой. Өмнөх жилүүдийн усан борооноор үерт автдаггүй байсан. Гэтэл “Талст ширээт” ХХК барилгын зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулж, барилга барихдаа үерийн жалга хааснаас үүдэн наадамчдын зам усанд автсан байгаа юм. Энэ асуудалд манайхтай зөвшилцөж үйл ажиллагаагаа явуулаагүй гэлээ.

Албаны хүмүүс цаашид зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагааг зогсоож, цэгцлэх шаардлагатайг онцолж байв. Одоогоор нийт 45 барилгад зөрчил илэрч, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 13 2019-08-09 202.9.43.231

ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ҮЙЛ АЖИЛАГААГ ЯВУУЛАХ НЬ ЗӨВ ТЭХГҮЙ БОЛ ӨМНӨ НЬ ДУРТАЙ НЬ ИРЭЭД ХААГААД ЛАЦДААД ЯВДАГ МАШ ИХ ДАРАМТТАЙ БАЙСАН ТЭГЭЭД Л ТҮРИЙНДЭЭ ДОЛЛАРАА ХИЙГЭЭД ЯВДАГ БАЙСАН БАЙНАШТЕЕ

Avatar

Зочин 2019-08-09 203.91.112.133

зөрчлийн тухай хуулиа өөрчлаач, ямар тэнгэрийн бошго биш дээ

Avatar

sanal 2019-08-09 192.145.126.82

ene mergejliin hyanaltiihan estoi ichihgui zalnaa er ni oorsddoo bol yu ch haldaaahgui humuus shuu dee

Avatar

Зочин 2019-08-09 66.181.184.201

Монголын төрд оркууд байгаа цагт хотыг хөгийн болгоно ямарч шу-ны тооцоо судалгаагүй монголын төр хэдэн халтар цаастай оркуудынхаа атганд орчихсон ийм цаг үед байна даа

Avatar

Зочин 2019-08-09 122.201.19.66

Ийм ажлын уялдаа холбоогүй хариуцлаггүй байдлаас болж Монгол улс хөгжихгүй ядуу байнав

Avatar

Зочин 2019-08-09 146.115.163.21

Bolj bolj. Odoo dund bol neg uyerleedheesei. Burrrr Goya yum bolno doo

Avatar

Болд 2019-08-09 202.9.42.204

Битгммм х** 10саяааар торгосон барилгыг 10 мянга төгрөгл гэсэн үг

Avatar

зочин 2019-08-09 192.82.65.120

энэ үөрчлийн хууль зөвхөн ардуудад үйлчилдэг хууль юм уу. новшнууд бүх талаар хуулиар өөрсдийгөө хамгаалжээ.

Avatar

Иргэн 2019-08-09 66.181.188.63

Тэгээд наад малуудаа үхтэл нь торгоод, учруулсан хохирлыг барагдуулаач дээ. Тэгээд л нам болно ш дээ

Avatar

Мэдлэггүй Мэргэжлийн Хяналтынханд 2019-08-09 192.82.64.147

Хуулиа мэддэггүй Мэргэжлийн хяналтын ажилтан байна. Зөрчлийн хууль хэрэгжснээс Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь торгож чадахгүй байгаа гэж яаж худлаа хэлж чадаж байна. Зөрчлийн тухай хуулиар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч газар дээр нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зөрчилд ногдох торгуулийг шийтгэвэрийн хуудас бичиж, аж ахуй нэгж, хувь хүний үйл ажиллагааг зогсоох, битүүмжлэх эрх байгаа. Үүнийхээ дараа нь прокурорт хянуулдаг. Хуулиа уншаачаа Мэргэжлийн хяналтынхаан!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж