Нарантуулын түрээслэгчид дургүйцлээ илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Нарантуулын түрээслэгчид дургүйцлээ илэрхийлжээ

Олон улсын худалдааны Нарантуул захын удирдлага түрээслэгчдэдээ нэгэн хачирхалтай шаардлага тавьж эхэлжээ. Наймаачдын бараа туруугаа агуулж зөөдөг шариктай модон авдарт стандарт хэмжээ тогтоож, зөрчсөн тохиолдолд арга хэмжээ авахаар болсон аж. Модон аврын урт нэг метр 20 см, өргөн болоод өндөр нь 80 см-ээс илүү гарахгүй байх ёстой гэсэн шаардлагыг тавьж өнөө маргаашдаа хэрэгжүүлж эхлэхийг даалгасан байна. Хэрэв тушаал зөрчвөл түрээсийн хугацааг сунгахгүй, газрыг хурааж авна гэх зэрэг хатуу болзол тулгажээ. Иймээс урт авдартай наймаачид авдраа тайрах ажилд орсон байна. Гэхдээ ихэнх нь энэ тушаалыг эсэргүүцэж буй ажээ.
Нарантуул захын удирдлагууд түрээслэгчдийнхээ эрх ашгийг хохироодог, нар борооноос халхлах зүйл дутмаг, зам нь шавар шалбааг тогтдог. Үүнийг сайжруулахгүй байж авдар савны хэмжээ ярилаа хэмээн түрээслэгчид дургүйцлээ илэрхийлж байгаа юм байна.
                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж