МИГ Даатгал компанийн “AVATAR-аараар хосоороо аялцгаая” сугалаат хөтөлбөрийн ялагчид аялалдаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

МИГ Даатгал компанийн “AVATAR-аараар хосоороо аялцгаая” сугалаат хөтөлбөрийн ялагчид аялалдаа гарлаа

МИГ Даатгал компани тээврийн хэрэгслийн даатгалаар даатгуулсан харилцагчаа урамшуулах зорилгоор “МАШИНАА ДААТГУУЛААД ХОСООРОО АVATAR-аар АЯЛЦГААЦ” аяныг 3 сарын хугацаатай зарласан билээ.

Даатгуулагчид маань МИГ Даатгал ХХК-ийн тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгал хийлгэн шатахууны бэлгийн карт мөн 20000 төгрөг тутам 1 ширхэг сугалаа авч энэхүү хөтөлбөрт хамрагдсан.

Уг урамшуулалт сугалаат хөтөлбөрийн азтануудыг 2019 оны 7-р сарын 10-нд МИГ Даатгал компанийн төв байранд LIVE-аар тодруулсан. Дархан-Уул аймгийн иргэн Н. Машбат, Ховд аймгийн иргэн Г.Ханбат нар супер азтан болсон бөгөөд  8 дугаар сарын 7-ны өдөр аялалдаа гарсан юм.

Азтан Ховд аймгийн иргэн Г. Ханбат: Супер азтан болсноо наадмын өдрөөр мэдсэн. Үнэхээр их баярласан. Би өөрийн 2 машиныг танай тээврийн хэрэгслийн даатгалаар даатгуулсан. Ийм сайхан, гайхамшигтай аялалаар ханьтайгаа аялах болсондоо маш их баяртай байгаа. Мөн МИГ даатгал компани үнэхээр хэлсэндээ хүрч, сугалаат хөтөлбөрөө үнэн бодитоор шалгаруулж чаддаг юм байна. Цаашид өөрийн эд хөрөнгө, мал ахуй гээд даатгуулах шаардлагатай бүх зүйлээ даатгуулнаа гэж бодож байна.

МИГ Даатгал компанийн нийт хамт олонд цаашдынх нь ажил үйлсд амжилт хүсээд, маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.

Н. Машбат: Хөдөөгүүр явж байгаад сүлжээтэй газар ороод утсаа асаасан чинь олон дуудлага ирчихсэн байсан. Гайхаад буцаагаад залгатал Дархан уул аймгийн Миг даатгалынхан азтан болсон гэж хэлсэн. Аялалын эрхийн бичгээ авахаар хотод ирчихээд байна даа. Ах нь Миг даатгал компаниар олон машинаа даатгуулдаг. Найдвартай үйлчилгээтэй, нөхөн төлбөрөө хурдан шийддэг гээд давуу тал олонтой. Олон ч жил даатгал хийлгүүлсэн, азтан болсондоо маш их баяртай байна. Дүү нарынхаа ажилд амжилт хүсье.

Нийт азтан болон даатгуулагч нартаа аз жаргал сайн сайхныг
хүсэхийн зэрэгцээ МИГ Даатгал компанийг сонгон даатгуулсан нийт даатгуулагч
харилцагч нартаа баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж