Киргизийн ерөнхийлөгч асан Атамбаевыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Киргизийн ерөнхийлөгч асан Атамбаевыг баривчилжээ

Киргизийн ерөнхийлөгч асан Атамбаевыг баривчилжээ

Шүүхийн шийдвэрээр Киргизийн ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг наймдугаар сарын 26-ны өдрийг хүртэл баривчилсан байна. Энэ талаар өнгөрсөн Баасан гаригт ерөнхийлөгч асны өмгөөлөгч Сергей Слесарев мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав. Слесаревын хэлснээр, Киргизийн Үндэсний аюулгүй байдлын үндэсний хорооны (ХМХ) байранд тус улсын нийслэлийн Первомайский дүүргийн шүүгчийг оролцуулан, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Слесарев “Шүүгч А.Атамбаевыг хорьж шалгах шаардлагатай гэж үзсэн” гэж тэмдэглэжээ. Түүний үзэж буйгаар, ерөнхийлөгч асан Атамбаевыг саатуулахдаа хэд хэдэн хуулийн зүйл заалт зөрчсөн байна. Өмгөөлөгч "Мэдэгдэл хүргүүлсэн даруй түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэж онцолжээ.

24 цагийн турш тусгай ажиллагаа явуулсны дүнд Атамбаевыг Пүрэв гаригт Чуй мужийн Кой-Таш тосгонд байх харшаас нь баривчилсан байна. Киргизийн ТЕГ-ын тусгай хүчнийхэн авлигын хэрэгт сэжиглэгдэж буй түүнийг баривчлах оролдлогыг Лхагва гаригт эхлүүлжээ.

Атамбаев өөрийг нь буруутгаж буй үндэслэлүүдийг удаа дараа няцаасан бөгөөд түүнийг дэмжигчид хууль сахиулах байгууллагынхантай мөргөлдсөний улмаас тусгай хүчний нэг алба хаагч амиа алдсан билээ. Сүүлийн мэдээллээр, мөргөлдөөний улмаас 98 хүн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ.

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков “Атамбаев аюулгүй байдлын хүчинд зэвсэгт эсэргүүцэл үзүүлснээр Үндсэн хууль зөрчлөө” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж