Албаны онгоцыг хувьдаа ашигласан дарга огцрохоо мэдэгдэв | News.MN

Албаны онгоцыг хувьдаа ашигласан дарга огцрохоо мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Албаны онгоцыг хувьдаа ашигласан дарга огцрохоо мэдэгдэв

Албаны онгоцыг хувьдаа ашигласан дарга огцрохоо мэдэгдэв

Польшийн Парламентын доод танхимын дарга Марек Кухчиньский Засгийн газрын онгоц болон нисдэг тэргийг хувийн хэрэгцээндээ ашигласнаасаа болж огцрох болжээ. Тэрбээр гэр бүлээрээ аялахдаа албаны нисдэг тэрэг, онгоцыг ашигласан хэмээн хурцаар шүүмжлүүлснийхээ дараа ийм шийдвэр гаргасан байна.

Хэвлэлийн бага хурал зарлан огцрох болсноо мэдэгдсэн Кухьчиньский дээрх албан тушаалыг хашиж байхдаа хууль зөрчөөгүй, харин онгоц ашигласан нь албаны үйл ажиллагаатай холбоотой байсан гэж хэлжээ. Тус улсын парламент өнөөдөр /2019.08.09/  доод танхимын шинэ даргаа сонгоно.

Кухьчинский нь баяр наадам болон амралтын өдрүүдээр Польшийн өмнөд хэсэгт байх өөрийн төрсөн нутагт гэр бүлээрээ аялахдаа төрийн мэдлийн техник хэрэгслийг ашигласан нь өнгөрсөн сард олонд ил болж, улмаар ихээхэн дуулианыг дагуулсан юм.
Тэрбээр эхлээд 23 удаа ниссэн гэж хүлээн зөвшөөрөөд хүлцэл өчсөн ч хожим нь нийт 100 орчим нислэг үйлдсэн нь тодорхой болжээ. Ард иргэдийн зүгээс ирж буй шүүмжлэл эсэргүүцлийг амжаахыг тулд тэр 4000 ам.доллар нөхөн төлбөр болгон төлсөн ч  сөрөг хүчнийхэн үүнийг хангалтгүй гэж үзсэн байна.

Мөн уг асуудлаас болж Польш улс зарим нэг хууль тогтоомжууддаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүд түүний айлчлалын үеэр дагалдан явахдаа албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтахгүй бөгөөд дагалдан явах зардлаа өөрсдөө гаргахаар тусгажээ.

Улсын онгоцоор зугаалсан даргыг ард иргэд цахим сүлжээнд ийнхүү шогложээ.

Эх сурвалж:EUROPEAN VIEW

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2019-08-09 180.150.80.211

HEREG HUUCHIRDAGGUI YM…UDAHGUI BIZDEE…..

Avatar

Tarvagadorj 2019-08-09 66.181.187.238

Mongold bol Tarvagadorj eronhiilogch armiin nisdeg tergeer darhan tsaaztai Nomrogt 38 tolgoi gahain surgiig baildaanii machine gun-aar huis tetmtreed bugdiig achaad yavsan, hen ch yal tootsoogui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж