ОХУ-д пуужингийн хөдөлгүүр дэлбэрч, хоёр хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

ОХУ-д пуужингийн хөдөлгүүр дэлбэрч, хоёр хүн амиа алджээ

ОХУ-д пуужингийн хөдөлгүүр дэлбэрч, хоёр хүн амиа алджээ

ОХУ-ын баруун хойд Архангельск мужид орших цэргийн баазад пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үеэр хөдөлгүүрт гал гарч, улмаар дэлбэрэн хоёр хүн газар дээрээ амь үрэгджээ. Үүнээс гадна зургаан хүн шархадсан байна.

Мөн уг дэлбэрэлтийн дараа цэргийн баазын ойролцоох хотод цацраг туяаны хэмжээ нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд мэдээлжээ. Харин тус улсын Батлан хамгаалах яамнаас ямар нэгэн хор хөнөөлтэй бодис агаарт тархсан зүйл байхгүй, бүх зүйл хэвийн гэж мэдээлээд байна. Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар, шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилтыг явуулдаг уг цэргийн баазаас ердөө 30 км-ийн зайд орших Северодвинск хотод цацраг туяаны хэмжээ богино хугацаанд огцом өсөөд буурсан гэнэ. Хотын онцгой байдлын албаны хэмжилтээс харахад цацраг туяаны хэмжээ хэвийн түвшнээс 20 дахин өсөөд буцаж буужээ.

Эх сурвалж:RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж