ДОПИНГ: Бөхчүүдийн шинжилгээний хариу гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

ДОПИНГ: Бөхчүүдийн шинжилгээний хариу гарчээ

ДОПИНГ: Бөхчүүдийн шинжилгээний хариу гарчээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээг авсан билээ.

Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдээс авсан шинжилгээг БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлдэг . Тус төвд бөхчүүдийн шинжилгээний хариу ирж, Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна.

Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо бөхчүүдийн шинжилгээний хариуг зарлах бөгөөд хэзээ энэ мэдээллийг олон нийтэд хүргэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ардын хувьсгалын 98 жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын аварга, харцага, начин цолтнууд төрөн гарсан. Бөхчүүдээс тавын даваанаас эхлэн допингийн шинжилгээг авдаг бөгөөд Допингийн эсрэг үндэсний төвөөс үүнийг хариуцан хийдэг юм.

ТАВЫН ДАВАА:

Улсын аварга Ч.Санжаадамба – Цэргийн заан О.Батжаргал

Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар

Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг

Улсын аварга С.Мөнхбат – аймгийн арслан П.Мөнхбат

Улсын арслан П.Бүрэнтөгс – аймгийн арслан Д.Бадамгарав

Улсын аварга Э.Оюунболд – аймгийн арслан Н.Мустафа

Улсын арслан Ц.Содномдорж – Улсын нанчин Ц.Одбаяр

Улсын гарьд Б.Гончигдамба – аймгийн арслан Б.Тайван

Улсын заан Н.Жаргалбаяр – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ

Улсын харцага Б.Бат-Өлзий – аймгийн арслан Б.Бат-Амгалан

Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан Б.Цэдэнсодном

Улсын харцага М.Бадарч – аймгийн арслан А.Давааням

Улсын харцага О.Хангай – Улсын начин Д.Цэрэнтогтох

Улсын өсөх идэр начин Э.Энхбат – Улсын начин Б.Амарзаяа

Улсын начин Д.Анар – Улсын начин Д.Амарсайхан

Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр – аймгийн арслан Ц.Сандагдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж