Сонгинохайрхан дүүрэгт шинээр 11 хороо нэмжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүрэгт шинээр 11 хороо нэмжээ

Сонгинохайрхан дүүрэгт шинээр 11 хороо нэмжээ

Нийслэлийн есөн дүүргээс Сонгинохайрхан, Баянзүрх хамгийн ачаалал ихтэй. Хүн амын тоо 300 мянга хол давжээ. Тиймээс хүн амын тоо, нягтаршлыг үндэслэн уг хоёр дүүргийг хуваах санал НИТХ гаргаад буй. Энэ хүрээнд 15 мянгаас дээш хүн амтай дүүргийг хуваахаар болсон байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэгт шинээр 11 хороо нэмж, одоо 43 хороотой болжээ.

Шинээр нэмэгдсэн 42-р хорооны хувьд 5245 хүн амтай, 1419 өрхтэй юм байна. 25-р хорооноос өрх тусгаарлагдан нэмэгдсэн уг хороо наймдугаар сарын 5-наас төрийн үйлчилгээг иргэдэд явуулж эхлээд байна. Засаг даргын үйл ажиллагааны бүрэлдэхүүнд зохион байгуулагч, нийгмийн ажилтан, таван хэсгийн ахлагч,  харин ИТХ-ын хувьд дарга, танхимын ажилтан, тэргүүлэгчид багтсан байна.

Уг хорооны Засаг дарга Д.Саруул-Ирээдүй ярихдаа: “Шинээр хороо нэмж буй зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх юм. Манай 42-р хороо их цэгцтэй. Ерөнхийдөө зуслангийн хороо учир сургууль, цэцэрлэг байхгүй. Гэхдээ улсын төсвөөс газрыг нь шийдсэн удахгүй сургууль, цэцэрлэгтэй болно. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд гэрэлтүүлэг, ногоон байгууламж нэмэх шаардлагатай байгаа юм” гэв.

Энэ хороонд “Одонтын 22”, “Хайрхан”-ны 9-р гудамж болон зуслангийн бүс тэр чигтээ багтаж байна. Хуучин “Одонт” гэсэн нэр “Хадат”-аар, “Хайрхан” гэсэн нэр “Баян-Өндөр” болж өөрчлөгдаөж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж