Монголын үндэсний сошиал аппликейшн “Монгол чат” зах зээлд нэвтрээд удаагүй ч хэрэглэгчид төдийгүй үндэсний компаниудын хараанд өртөөд эхэлжээ…
Ухаалаг утас хэрэглэгчдийн тоо өдөр ирэх бүрд нэмэгдэж байна. Хэдхэн жилийн өмнө бид утсыг зөвхөн ярихад л хэрэглэдэг байсан. Гэтэл одоо харилцаа холбооны хэрэгслээс гадна худалдаа, үйлчилгээг орлох болжээ. Монголчууд бид технологийн хөгжлөөрөө дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байгаагийн тод жишээ бол “Монгол чат”.
“Монгол чат” аппликейшн зах зээлд нэвтрээд удаагүй байгаа хэдий ч хэрэглэгчдийн тоо хэдийн 150 мянга давсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ Монголын мэдээлэл технологи, финтек салбарт анхдагч аппликейшн болж байгаа юм.
Уг аппликейшнээр дамжуулан найз нөхөд, гэр бүл, ойр дотныхоо хүмүүстэйгээ Монгол стикерүүдээр хөгжилтэй чатлаж, “Утсан түрийвч”-ндээ бүх банкны картаа холбоод ямар нэг данс цэнэглэхгүйгээр картнаасаа шууд шимтгэлгүйгээр төрөл бүрийн шилжүүлэг, төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл та түрийвчээ биедээ авч явах шаардлагагүй болсон гэсэн үг. Аппликейшнээс дуртай картаа сонгоод л нэг үйлдлээр шимтгэлгүй төлбөр тооцоо хийж болно. Гайхалтай биш гэж үү?
Хэрэглэгчдийн амьдралын чанарыг нэмэгдүүлсэн төлбөр тооцооны дэвшилтэд технологи “Утсан түрийвч”-ээр орон зайнаас үл хамааран төлбөр тооцоо хийх, түүнчлэн аппликейшнээсээ шууд худалдаа үйлчилгээг гар доороос авах боломжийг бүрдүүлэхээр “Монгол чат” ажиллаж байна.
Хэрэглэгчээ дээдэлдэг, инновацийг дэмжигч үндэсний компаниуд хэдийнээ “Монгол чат”-тай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэ удаад үндэсний оператор “GMobile”-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр “G-Mobile”-ийн хэрэглэгчид Монгол чат аппликейшнийг датагүй, хязгааргүй хурдаар ашиглалах боломжтой боллоо.
Та "Mongol Chat" аппликейшнийг доорх линкээр татаж аваарай:
Android: http://bit.ly/mchatAndroid
Website: http://mongolchat.com/