Кашмирыг өөртөө нэгтгэх нь Н.Модигийн сонгуулийн амлалт | News.MN

Кашмирыг өөртөө нэгтгэх нь Н.Модигийн сонгуулийн амлалт

Кашмирыг өөртөө нэгтгэх нь Н.Модигийн сонгуулийн амлалт

Кашмирыг өөртөө нэгтгэх нь Н.Модигийн сонгуулийн амлалт

Энэтхэгийн Засгийн газар Жамму ба Кашмир мужийн онцгой статусыг тодорхойлсон үндсэн хуулийн 370 дугаар зүйлийг цуцлах шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө гаргасан билээ. Ингэснээр өөртөө засах онцгой эрх эдэлдэг байсан дээрх мужууд нь Энэтхэгийн бусад мужуудын адил нэгэн хуульд захирагдах ёстой болж байгаа юм. Өмнө нь энэхүү мужууд нь тусдаа туг далбаатай, өөрсдийн гэсэн хууль дүрэмтэй байсан. Дэлхийн хамгийн аюултай цэгүүдийн нэг гэгддэг энэхүү бүс нутагт 12 сая гаруй хүн оршин суудаг.

Одоогийн байдлаар муслим шашинтнууд голлон оршин суудаг Кашмирын бүс нутагт олон мянган цэрэг нэвтрэн цэргийн онцгой хяналт тогтоон, томоохон дэлгүүр хоршоод, гар утас, интернет сүлжээг бүрэн хаагаад байгаа аж. Мөн зарим улстөрчдийг гэрийн хорионд оруулаад байгаа гэнэ.

-ЭНЭ БОЛ НАРЕНДРА МОДИГИЙН СОНГУУЛИЙН АМЛАЛТ-

Кашмирын статусыг өөрчилж, төв Засгийн газрын шууд захиргаанд оруулах нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй үндсэрхэг үзэлтнүүдийн сонгуулийн гол амлалтуудын нэг байсан юм.

Тэрбээр өчигдөр /2019.08.08/төв телевизээр хийсэн мэдэгдэлдээ “Кашмир, Жамму, Ладахын онцгой статус нь тус бүс нутагт болж буй терроризм, авлига, салан тусгаарлах үзэл, үе залгамжилсан улс төр зэрэг бүх л болж бүтэхгүй зүйлсийн шалтгаан байсан юм. Бид энэ удаад түүхэн шийдвэр гаргаж Кашмирыг терроризмоос ангижруулах алхмыг эхлүүлээд байна. Харин тус бүс нутагт амьдарч буй Энэтхэг улсын ард иргэд бидний шийдвэрийг хүндэтгэж, дэмжин хамтдаа шинэ итгэл найдвараар салан тусгаарлагчидтай тэмцэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлжээ.

-ПАКИСТАН ЭНЭТХЭГИЙН ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ЭРС МУУДАВ-

Кашмирын бүс нутгийн газар нутгийн маргаанаас болж эртнээс таагүй харилцаатай байсан хоёр улсын харилцаа дээрх шийдвэрээс болж улам хөндийрлөө. Пакистаны Засгийн газар Энэтхэгийн уг шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хоёр талын худалдааг зогсоож, Энэтхэгийн Элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргаснаа зарлав. Мөн Энэтхэгт суудаг өөрийн Элчин сайдыг эгүүлэн татахаар болсныг Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мэхмүүд Куреши мэдэгдсэн байна.

Тус улсын Ерөнхий сайд Имран Хан уг асуудлыг НҮБ­-ын Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх, Олон Улсын Шүүхээр шалгуулах боломжийг судлахаа мэдэгджээ. Мөн тэрбээр Нарендра Модигийн бодлого нь муслим шашинтнуудыг Энэтхэгийн хүн амаас цэвэрлэхийг зорьж байгаа хэмээн онцлов.

Энэтхэг улс Британийн колоничлолоос гарах үед буюу 1947 онд Пакистан улс мөн тусгаар тогтнолоо зарласан. Энэ үеэр Кашмирын бүс нутгийг дээрх хоёр улс хувааж захирах болсон ч аль аль нь энэ газар нутгийг бүхлээр нь эзэмшихийг хүсдэг учир газар нутгийн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилдэг юм. Энэтхэг, Пакистан улс Кашмирт хоёр удаа дайн хийж байсан бөгөөд Энэтхэгээс салан тусгаарлах хөдөлгөөн олон арван жилийн турш үргэлжилж, нийт 70 мянга гаруй хүний амь үрэгдээд байгаа билээ.

-ХЯТАД УЛС Ч ТААГҮЙ ХҮЛЭЭЖ АВАВ-

Энэтхэгийн газар нутгийн маргаантай Кашмир мужийн хагас автономит статусыг цуцалж, Шинэ Делигийн хяналтанд байлгахыг Пакистаны холбоотон Хятад улс буруушааж байна. Энэхүү шийдвэр нь Пакистан улстай дипломат харилцааг эрсдэлд оруулж, цаашид цус урсаж болзошгүйг Энэтхэг-Пакистаны хурцадмал байдлыг намжаахад гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг Хятад улс Энэтхэгт анхааруулжээ. Мөн Модигийн уг шийдвэр зөвхөн Кашмирын бус нутгийг эрсдэлд оруулаад зогсохгүй Энэтхэг улсын ардчилал, нийгмийн олон талт байдлыг сулруулах сөрөг талтай гэж зарим шинжээчид үзэж байна.

Пакистанд суугаа Хятадын Элчин сайд Яао Жин “Хятад улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд Кашмирын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдлыг намжааж, энх тайвныг авчрахад нэн тэргүүнд гар бие оролцох үүрэгтэй” хэмээн хэлжээ.

Хятадын дарга Ши Жиньпин худалдаа, хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх чиглэлээр энэ оны сүүлээр Энэтхэгт айлчлахаар төлөвлөсөн байна. Гэхдээ нэн тэргүүнд Хятад болон бусад нөлөө үзүүлэх чадвартай улсууд Энэтхэгт болж буй хурцадмал байдлыг намжаахад хувь нэмрээ оруулах хэрэгтэйг ажиглагчид сануулжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongols 2019-08-09 66.181.177.231

Маш зөв алхам.Үеийн үед энэ бүс нутаг өөх ч биш булчихай ч биш статустай явж ирсэн.Бугшсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Н.Моди зөв шийдвэр гаргажээ.Үүгээр 3 асуудлыг шийдвэрлэнэ.1.Уг бүс нутагт нөлөөгөө тэлж буй Хятадын жанжлалыг сөрөн зогсох 2.Пакистаны дэмжлэгтэй лалын хэт даврах үзлийг бууруулах 3.Кашмир өөрөө олон шашин,үндэстэн угсаатны голомт нутаг учраас салан тусгаарлах оролдлогыг хумих

Avatar

Зочин 2019-08-09 202.21.108.163

ШХАБ ынхан хоорондоо гөвөлцөх нь дээ.

Avatar

болдсайхан 2019-08-09 112.72.11.103

сая саяаар нь золиос хийсэн ч хүн хүчний барагдашгүй нөөц бгаа болохоор том дуугарч бган. сонгууль дууслаа бол бүх амбиц дуусна. энүүгээрээ манайхантай ойролцоо юм

Avatar

Зочин 2019-08-09 66.181.161.84

ene bas ih aihtar owgon ym shg bgaamdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж